Сэлэнгэ аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв

Aдмин / Нийгэм

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт Цагааннуур сумын төвөөс зүүн урд зүгт 3 км, Зүүнбүрэн сумын төвөөс баруун зүгт 27 км, Түшиг сумын төвөөс зүүн урд зүгт 40 км зайд 17:24 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.


Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.


Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.


Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.


Сэтгэгдэл

зочин [66.181.186.62] 2024-09-21 14:47:38

Нийтэд ойлгомжтой байдлаар мэдээгээ бүрэн гүйцэд бичээч ээ. Магнитуд ба балл гэдгийн хоорондоо уялдах харгалзах утгуудыг ойролцоогоор ч болов мэдээлээч ээ. 8-12 балл үед яах юм бэ? зүгээр юмуу? яагаад орхиж байгаа юм бэ? Хөдөлсөн газар нь Бүрэнгийн нуруу юм уу? эсвэл өөр газар юмуу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.