Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө

Aдмин / Нийгэм

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Удахгүй сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хМонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Удахгүй сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болох юм.

Өмгөөлөгч Р.Булгамаа: Өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрхийг дордуулсан гэдэг утгаар гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд улсын нууцтай холбоотой хэрэгтэй холбогдсон тохиолдолд мөрдөн шалгах үйл ажиллагааны явцыг нууцын баталгаа гэж өмгөөлөгчдөд гаргуулдаг. Иймд Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэргийг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжгүй байгаа. Шүүхийн тойм нэг талын байр суурийг гаргасан тул хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Өнөрцэцэг бага насны хоёр хүүхэдтэй, ээж хүн. Ард үлдэж байгаа асран хамгаалуулдаг хүүхдүүдийн асуудал орхигдож байна.

Өмгөөлөгч Д.Батболд: Анхан шатны шүүхэд өмгөөлөгч оролцуулаагүй нь шүүхийн ноцтой алдаа болсон гэж үзэж байгаа. Үүнийг давж заалдах шүүхэд залруулах байх гэж найдаж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд сэтгүүл зүйд манлайллыг үзүүлж, шударга дуу хоолойг илэрхийлдэг.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр хуулийн тусламж авах эрхтэй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 4 жил 9 сар хорих ял өгсөн. Өмгөөлөгч нар хэрэг хянан, шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулаагүй. Надад шүүх хуралдааны албан ёсны товыг хэлээгүй. Миний шүүх хуралтай давхцан учраас хойшлуулах хүсэлт гаргасан.

Миний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг өмнө нь шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргаж байгаагүй. Шүүх нэг өмгөөлөгчтэй байгаа учраас хариуцсан бусад өмгөөлөгчдийг оруулаагүй. Н.Өнөрцэцэг хоригдоод 138 хоног болж байна. Давж заалдах шатны шүүхэд наймдугаар сарын 19-нд гомдол гаргасан. Давж заалдах шатанд таван өмгөөлөгч оролцоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.