Тээврийн товчоог “Драгон”-оос нүүлгэсэн нь зөв!

Aдмин / Нийгэм

Хот баруун, зүүн хоёр талдаа хуучнаар бол тээврийн товчоо, одоогийнхоор авто вокзалтай. Албан ёсоор баруун аймгуудынхыг “Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв”, зүүн аймгуудынхыг “Баянзүрх зорчигч үйлчилгээний төв” гэж нэрлэдэг. Яаж байгаад ч юм, Сонгинохайрханых “Драгон” дээр, Баянзүрхийнх нь “Тэнгэр плаза” дээр байрлаад хэдэн жил болжээ. Тэгвэл эрх бүхий байгууллагаас хэд хоногийн өмнө Сонгинохайрханы авто вокзалыг цааш нь нүүлгэжээ. Гэтэл бөөн хэл ам. Сайдыг нь барьж аваад л нүдээд байна. Зарим мэдээллээс харвал “Номин” компанийн агуулах руу оччихсон юм даг уу даа. Энэ нь хэсэг хүнд таалагдахгүй, элдэв хардлага төрүүлээд байгаа бол тээврийн товчоог улам цаашлуулаад нүүлгэчихэж болно шүү дээ.

Яг үнэндээ энэ шийдвэр нийтийн эрх ашигт нийцсэн байдаг.. Өөрөөр хэлбэл, нийтээрээ толгойгоо өвтгөөд шийдэж чадаахгүй байгаа хотын түгжрэлийн тодорхой хувь нь эдгээр тээврийн товчоодын ачааллаас үүдэлтэй байв. Тэгээд ч Сонгинохайрхан дүүргийнхэн, СӨХ-д “... “Драгон”-оос энэ тээврийн товчоог нүүлгээд өгөөч” гэдэг хүсэлтийг ЦЕГ, ТЦА зэрэг төрийн байгууллагуудад олон жилийн өмнөөс тавьсаар иржээ. Учир нь “Драгон” дээр тээврийн товчоо ажилласнаар Ханын материал, 21 дүгээр хороолол, Баянхошуу, Баруун салаа, Зүүн салаа, Таван шар, Хархорин орчим онцгой их түгжрэлтэй байдаг байсан. Харин тээврийн товчоо нүүснээс хойш түгжрэл багассан байгаа юм. “Драгон”-ых нь даац ч баруун аймгуудын зорчигч тээврийг багтаахад хэцүү болоод байв. Тэр утгаараа энэ маш зөв шийдвэр болсон.

Тэгэхээр цаашид зүүн тээврийн товчоог ч гэсэн “Тэнгэр плаза”-гаас цааш нь нүүлгэх шаардлагатай. Тэнд таван жил болсон байна. Энэ хооронд бас л Амгалан, Офицеруудын ордон гээд түгжрэлийн голомт бий болгосон.

Ер нь бол нэгэнт “...Хийж чадна” гээд албан тушаалыг нь аваад дарга, сайд болсон бол нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж байх хэрэгтэй юм. “...Нийгмийн сүлжээнд нүдлээ” гээд толгойгоо бариад зугтаад байвал урагшлах ажил энэ улсад байхгүй болно. Тэгээд ч шийдвэр буруу бол цаг хугацаа, хууль хоёр хэзээ нэг цагт шүүчихнэ. Хууль хяналтынхан ч гэж байна. Төр нүдтэй, чихтэй. Харж л байгаа, бүгдийг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.35] 2023-09-14 20:28:01

Хуучин 5-р бааз руу нүүлгэсэн нь маш оновчгүй сонголт. Энэ чинь толгойт руу явдаг зам. Баруун аймгууд явахын тулд 22-ийн товчоо руу явах болно. Машинаар явдаг хүн бүхэн мэднэ. Эхлээд замаа янзалчихаад товчоогоо нүүлгэх байлаа. Нүүхийн өмнө хуучин товчоогоо шатаасан нь бүрч гайхмаар. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс юу ч хийж чаддагын бодит жишээ.

Зочин [202.126.94.226] 2023-09-14 10:21:49

тэгээд одоо чинийхээр бол 10буудал толгойт нарангийн гол орбит тахилтад хүн бишүүд амьдардаг болж таарах нь уу ёстой май шүү бөгс долоогч тролл минь иймэрхүү хогийн мэдээ нийтэлмээргүй байна мэдээ.мн удирдлагуудаа эсвэл танай сайтыг хаалгаж чадна шүү

Зочин [202.70.37.160] 2023-09-14 15:02:09

Сайт хаалгадаг овоо гар юмаа чи муу тэнэг.

Зочин [103.9.90.100] 2023-09-13 12:02:28

АВТОБУСНЫ АЧАА ТЭЭШИНД ОНГОЦНЫ АЧАА ТЭЭШ ШИГ БИРК ОЛГОХГҮЙ БОЛ АЧАА АЛДАГДАХ СОЛИГДОХ ХУЛГАЙЛАГДАХ ХОР УРШИГТАЙ БАЙНА

Зочин [103.57.95.129] 2023-09-13 07:35:06

Нарантуул 100 айл бүгдийг нь гадагш гарга драгон гэж аймаар муухай шээс баас үнэртсэн газар байлаа шүү дээ нүүлгэсэн нь зөв

Зочин [202.126.89.156] 2023-09-12 16:54:35

Хол л бвал

зочин [202.126.88.135] 2023-09-12 15:45:12

нүүлгэсэн нь зөвөө 100 айлыг Налайх руу хурдан зөөгөөчээ 20-иод жил ярилааштээ МАН юу хийгээд л худлаа солиороод байдгийн бээ 100 айлыг нүүлгэхгүй бол сонгуульд гарна гэж саналтгүй шүү

Зочин [43.242.243.79] 2023-09-12 15:10:37

зөв,22 товчооруу. Түгжрэл үүсгэдэг газруудаа хотын захруу гарга. Мeтро бариул.

Зочин [202.21.117.10] 2023-09-12 14:40:15

Нэгэнт нүүлгэж бга бол хуучин 22н товчоолуу нүүлгэхгүй орбит тахил нарангийн голруу хүмүүс амьдардаггүй юм шиг наашаа бөөн түгжирээ ауудал шийдэж байгаа бол ооигтой шийдмээр юм 1 буудалийн наана цаана дандаа 1 явуургүй шийдвэр гаргах юм

Zochin [202.55.188.101] 2023-09-12 14:30:14

Ер нь зөв болсон. гэхдээ жаахан цаашлуулаад бараг Моносын уулзвар хүргэх байсан юм. Драгоны одоо барьж байгаа Худалдааны төв нь бараг зогсоолгүй юм байна ш дээ. Зогсоолгүй төвд Олигтой хүн орох уу. ЗАйсан Голден Будда шиг гаднаасаа сайхан юм барьчихаад байдаг, гаднаа ямар ч зогсоолгүй болохоор 2-3 давхар нь тэр чигтээ хоосон павилонууд. Зогсоолгүй болохоор хүн ордоггүй, тэрэн шиг юм барих нь дээ. Түрээсийн талбайгаасаа цөм хийнэ л гэж бодоод байх шиг байна. Цөм хоосон павилонууд болсон балгас барих нь дээ

Иргэн [59.153.114.87] 2023-09-12 14:11:51

Болж өгвөл 22-н товчооны ттйш нүүлгэх байсан юм

Иргэн [59.153.114.87] 2023-09-12 14:10:18

Нүүлгэсэн нь маш зөв шийдвэр болсон. Зай багтаамж сайтай сайхан болсон. Сайд шийдвэрээ зоригтой гаргаж бай

Монгол [46.114.149.83] 2023-09-12 13:10:54

Ер нь тээврийн товчоо, барилгын зах, өргөн худалдааны зах, яамдууд бүгд хотоос гадна байвал зүгээр.

Зочин [103.11.192.46] 2023-09-12 11:00:26

Бүр хотын зах руу 22-с цааш гаргаад автобусны нэг чиглэл Саппорогоос эргэж явах байдлаар ч юм уу нэмчихсэн бол арай дээр болох байсан да.

Иргэн [202.21.100.210] 2023-09-12 10:49:30

Драгоноос нүүлгэсэн нь зөв гэхдээ буруу газар нүүлгэчихлээ. Хуучин 22-н товчооруу нүүлгэх байсан юм

Зочин [202.126.90.106] 2023-09-12 10:32:17

5 шар баас шээс архичны үүр болчихоод худалдаа эрхлэгчид эрх ашгаа бодож нүүлгэхэд дургүйцлээ илэрхийлсэн болохоос тэнд хүн үйлчлүүлэх аргагүй орк орчин болсон байсан. Бүр хотоос гаргачих хэрэгтэй


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.