Улсын хэмжээнд дундаж цалин 6.1 хувиар өсжээ

Aдмин / Эдийн засаг

Үндэсний Статистикийн Хорооноос 2023 оны 2 дугаар улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалинг танилцууллаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 50.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 757.2 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 (3.6%) мянгаар өмнөх улирлаас 730 (1.5%)-аар, харин ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 14.7 (2.0%) мянгаар өмнөх улирлаас 20.3 (2.8%) мянгаар тус тус өсжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.