Багш нар цалингаа 1000 доллар болгохыг шаардаж ажил хаяна
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Үйлдвэрчний эвлэлийн удирдлагаас гадна багш нарын төлөөлөл оролцов.
Аравдугаар сарын 5-нд болох Дэлхийн багш нарын өдрөөр багшийн цалин 1000 ам.долларт хүргэе шаардлагын хүрээнд орон даяар ажил хаялт зарлахаар болжээ.
Багш нар цалингаа 1000 доллар болгохыг шаардаж ажил хаяна
Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар: Бид 2023 оны есдүгээр сард салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол багш нар аравдугаар сарын 5-нд улсын хэмжээд ажил хаялт зарлана. Манай ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлээд байгаа.
Хэлэлцээрт тавьж байгаа саналууд:
1. Багшийн цалинг ойрын гурван жил дотор 1000 ам.долларт хүргэх. Эхний жил буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс 60 хувь нэмэгдүүлэх.
2. Боловсролын байгууллагын үйлчилгээний ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх.
Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр авч байна.
Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянга гаруй төгрөг авдаг. Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй.
Ц.Мөнхтуяа:
Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа: Инфляцтайгаа уялдуулаад багшийн цалин 1000 ам.долларт хүргэхгүй бол Монголын багш нар дүрвээд дууслаа. Багшгүй Монгол боллоо. Бид 30 жил загас шиг дуугүй суусан. Одоо больё. Төр засгийнхан өөрсдөө 44 их наядаар хулгай хийгээд сууж байхад багш нар угаадас шиг цалингаар яаж амьдрах юм бэ.
Сэтгэгдэл
Зочин [103.242.47.34] 2023-09-27 17:58:01
bagsh nariig demjij bna bi bagshaar l nom zaalgasan bugd demjine daruuhan turiin alban haagchdaa garguund n haydag hu namiin tur arai ard tumneer tuhuurhaj bna shuu
Ардын БАгш биш Авлигалч нар [202.21.102.226] 2023-09-26 17:04:44
хөрсөн дээр буугаараа Багш нар гуай
Зочин [66.181.180.53] 2023-09-26 08:22:00
hayaldaa ta naraar yaadgiim
АРД ТҮМЭН [103.9.90.100] 2023-09-26 08:05:37
НОГДОЛ АШИГ АА АВЬЯ АРАЙ ДЭНДЛЭЭ
1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД [103.9.90.100] 2023-09-26 08:05:08
ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ ЦАГ БАС БОЛСОН ШҮҮ. НЭГ ХҮНД НОГДОХ ЖИЛИЙН АШИГ 2 САЯ ТӨГРӨГ ГЭЖ Б.БАТТӨМӨР АНАНДБАЗАР НАРЫН УИХ ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮД ӨНГӨРСӨН 5 САРД МЭДЭГДЭЖ НОГДОЛ АШИГ ТАРААХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ Д ӨРГӨН БАРЬСАН. ОДОО ХҮРТЭЛ ТАГ ЧИГ....ЖИЛИЙН НОГДОЛ АШИГ 2 САЯ ГЭХЭЭР 10 ЖИЛИЙН АШИГ 20 САЯ БОЛНО ШҮҮ.
Toli [195.123.31.122] 2023-09-26 04:51:09
Jag zöw!!! Zalin dood tal n 1000 USD baih estoi. Erdem bolowsrol surgaj baigaa bagsh nar huuhed, zaluuchuudad mash tom höröngö oruulalt, ireeduih n suurig n tawj baigaa.
Зочин [202.126.88.116] 2023-09-25 23:52:04
Одоо хувийн хэвшлийнхэн цалингаа нэммээр юмаа.Төрийнх ч яахав ажлаа хаяад айлгаж байгаалл нэмүүлчнэ.Хувийнх нэмээгүй 10 жил болж байна шүү.
Zochin [59.153.115.31] 2023-09-25 19:34:59
Anduursan bailgui. Arai ch ingej demiireegui baihaa.
Зочин [202.126.89.222] 2023-09-25 17:57:36
MAN, AN iin songuuliin amlaltuud dund ene zergiin yum baijil baisandaa
Уншигч [66.181.161.199] 2023-09-25 15:28:20
Багш нараа эхлээд хичээлээ сайн заагаад хүүхдүүдэд олигтойхон мэдлэг өгчих! ЭЕШ өгөх болохоор бөөн мөнгө төлж хүүхдүүдээ бэлддэг шүү эцэг эхүүд! Шүүх прокуроруудаа хараа, цалин нэмээл авилгал авахгүй шударга бна гээл цалингаа нэмүүлсэн, шал худлаа бөөн авилгал! Шударга шүүх бхгүйгээс энэ улс дампуурч бна!
Зочин [66.181.185.202] 2023-09-25 15:26:03
Зөв жагс...боловсрол, эрүүл мэнд хоёртоо анхаарахгүй төр засаг байгаад юухэв...
Зочин [66.181.160.47] 2023-09-25 21:18:04
Зөв оновчтой зөв хариулт бна баярлалаа
Иргэн [66.181.181.145] 2023-09-25 14:31:38
Энэ нийгэмд ганцхан багш л ажилдаг уу ?????!!! Багш та цалингаа голохоос өр юм сургалтанд анхаараач !!!!!!!! Т нарийн Нийгэмийг бүтээсэн ахмадууд 550т өөр амьдраад ,үг Сонсдоггүй дүлий төртэй хичнээн тэмцэлдэж яахав дээ!!!Харин одоо наад Дарангуйлагчаа буулгаж Тэмцэцгээ !!!!!!!!! та нар булганд ороогдоод л явдаг биздээ сүртэйн та нар!!!!!!!
Зочин [103.57.95.239] 2023-09-25 13:12:38
1000 dolllardaa taaruulj yum zaamaar bna ehleed
Зочин [202.126.89.132] 2023-09-25 13:06:09
Жипний 1 ширхэг дугуй ч авч хүрэхгүй цалин