Улсын хэмжээнд 48 цагаас 20-30 жил эрэн сурвалжлагдаж байгаа 20 хүүхэд байна
Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа, одоо болтол олдоогүй, ямар нэг сураг гараагүй 20 хүүхэд байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ тодотголоо.
Тэрбээр, Монгол даяар эмгэнэл, түгшүүр, айдас төрүүлж буй ийм гэмт үйлдлийг томчууд бид, ялангуяа төр, засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй гэв.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрсдэлт орчин, нөхцөлийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлд сургууль, боловсролын байгууллага, эцэг, эх, гэр бүлийн орчинд, төрийн байгууллагын үүргийг тодорхой заасан. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.
Нийслэл, аймаг, дүүргийн камержуулалт, сургууль, орчны камержуулалт хангалтгүй байна. Улсын төсвөөс өч төчнөөн хөрөнгө зарцуулсан энэ ажлууд яагаад хэрэгжихгүй байна вэ. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.209] 2023-10-08 09:59:02
Хүүхдэд ээлгүй харгис хулгайч нийгэмд амьдарч байгаа үр хүүхдүүддээ илүү анхаарал халамж тавьцгаая эцэг эхчүүдээ.
Зочин [66.181.161.247] 2023-10-07 22:36:15
Тийм шүү бид үр хүүхдээ хайрлаж яваарай