Антарктидын мөсөн тавцангууд хайлсаар байна

Aдмин / Гадаад мэдээ

Антарктидын эргэн тойрны мөсөн тавцангуудын 40 орчим хувь нь сүүлийн 25 жилийн хугацаанд хайлсныг пүрэв гарагт танилцуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Антарктидын эргэн тойрны 162 мөсөн тавцангийн 68-ынх нь масс 1997-2021 оны хооронд "тоон үзүүлэлтийн хувьд илт багассан" байна.

Судалгааны багийн ахлагч, Лийдсийн их сургуулийн судлаач Бенжамин Дэвисон ярихдаа "ихэнх мөсөн тавцангууд богино хугацаанд үргэлжлэх агшилтын дараа аажмаар дахин сэргэнэ гэж бид бодож байсан. Гэтэл тэдгээр тавцангуудын бараг тал хувь нь эргэн сэргэх шинж тэмдэггүйгээр хайлж байна” гэлээ. Уг судалгааны дүнгийн талаарх материал “Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Бусад 9 мөсөн тавцан өнгөрсөн 25 жилийн хугацаанд багахан хэмжээгээр агшсан бол 29 тавцангийн масс нэмэгдэж, 62 нь бараг өөрчлөгдсөнгүй. Мөсөн тавцангууд бол Антарктидын ихэнх хэсгийг хамрах мөсөн бүрхүүлээс тасарсан хэсгүүд юм. Эдгээр мөсөн тавцан нь Антарктид тивийг тойрон далайн усанд хөвж, далайд цутгах мөсөн голын урсгалыг удаашруулж, мөсөн голуудыг тогтворжуулж байдаг. Мөсөн тавцангууд багасах тусам мөсөн голын алдагдлын хэмжээ нэмэгддэг.

Мөсөн тавцангууд хайлснаар Антарктидын эргэн тойрон дахь давстай усыг шингэлж, энэ нь эргээд дулаан, нүүрстөрөгч зэрэг чухал шим тэжээлийг туйлын экосистемээс гадагш ба дотогш зөөвөрлөх чадварыг сааруулдаг. Эдгээр өөрчлөлт бол уур амьсгалын дулаарлын үр дагавар гэж эрдэмтэд үзэж байна.

"Эдгээр мөсөн тавцан хайлж, тасарч байнга элэгдэн хорогдож буйг бид харж байна... Энэ бол дэлхийн дулаарлын улмаас Антарктид тив өөрчлөгдөж буйн бас нэгэн нотолгоо мөн" гэж судалгааны багийн гишүүн Лийдсийн их сургуулийн профессор Анна Хогг ярилаа.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.202] 2023-10-16 09:42:02

Хөгжлийн галт тэргэндээ суугаад мөхөл рүүгээ хурдалж байна

Зочин [103.10.21.20] 2023-10-15 21:19:16

Цөмийн бөмбөг туржиж азотын давхарга цоолж байгаа учир ийм үр дүнд хүрж бйагаа ч юм уу хэн мэдэх билээ .

Зочин [202.179.21.254] 2023-10-14 17:25:33

Хэрэггүй илүүдэл үйлдвэрлэл ихтэй. Хог хаягдлаын асуудал. Эртнээс арга хэмжээ авах байсан.

Зочин [202.9.46.232] 2023-10-14 12:16:49

Харамсалтай. Уул ус модыг нь ухаж төнхөж бохирдуулж сүйтгээд байхаар аргагүй шдээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.