“...Арваад хоногийн дараа улс төрийн санхүүжилттэй жагсаал эхэлнэ” гэв үү?!

Aдмин / Нийгэм

“Тамхины цэг” хавиар хэсэг зуур тайван байв. Ойрд элдэв яриа чих дэлсэх болов. Нэг нь илүү анхаарал татав. Юу гэвэл, ирэх арванхоёрдугаар сар гарангуут томоохон жагсаал болох гэж буй гэнэ. Уг нь арванхоёрдугаар сарын эхээр жагсаал цуглаан болдог түүх манайд бий. 1989 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын цуглаан болж байв. 2000 оны тэр өдөр таван нам нэгдэж, АН байгуулагдаж байлаа. Тиймээс энэ намынхан арванхоёрдугаар сарын эхээр хурал цуглаанаа зохион байгуулдаг уламжлалтай. Бас сүүлийн жилүүдэд ч өөр бусад жагсаал цуглаан энэ сард болж ирсэн. Уг нь жагсаал цуглаан хийх нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа л даа. Үндсэн хуулийн 16.16-д “...Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Гэхдээ дээр хэлсэнчлэн “тамхины цэг” хавиар арай өөр зүйл яригдаж байна. Нэр бүхий улс төрийн хүчнүүдийн оролцоотой жагсаал 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд болох гэнэ. Мөн улстөрчид, том бизнесмэнүүд оролцох бололтой. Бэлтгэл нь сүрхий хангагдаж байгаа дуулдав. Хамгийн гол нь үүнийг “...Арваад хоногийн дараа улс төрийн санхүүжилттэй жагсаал эхэлнэ” гэж ярьж байна.

Ер нь бол сонгууль дөхсөн энэ үед “...Улс төрийн оролцоотой”, эсвэл “..Улс төрийн зорилготой” жагсаал цуглаах болох магадлал өндөр юм. Өнгөрсөн жилийн сүүлчээр л гэхэд нүүрсний хулгайг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон. Гэтэл үүний ард нөгөөх “нүүрсчид” байсан болж таарсан. Хэвлэлүүд, албаны эх сурвалжууд дараа нь маш тодорхой мэдээлсэн. Тодруулбал, “...Нүүрсний хулгайн эсрэг эхэлсэн жагсаал нүүрсчдээ хамгаалаад дууссан” гэдэг. Оюутнуудыг “дайчилсан” байдаг. Одоо уг асуудлыг шүүхээр шийдэх гэж буй юм. Тэгвэл дахиад иймэрхүү утга агуулга бүхий жагсаалын сураг албан бусаар яригдаад эхэлсэн байна шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Монголчууд давтагдах зүйлд дуртай юу? [103.57.95.80] 2023-11-23 00:22:33

Сонгуулийн өмнөх өвөл нэг иймэрхүү. Хүний эрхийн өдөр 12 сарын 10-нд болдог, Тэр үеэр л жагсаж эхлэнэ ш дээ. Баахан үстэй дээл, ловууз, дах дэхтий өмссөн залуус л хашгичаад л, орилоод л, жагсаалаар Ордон тойроод л. Чухамхүү өнөөдөр л амьдрал муудчихсан юм шиг юм ярина. Цагдаа дагаж жагсаад л. Сонгууль бүрээр л давтагддаг зүйл. Кх!

зочин [66.181.191.150] 2023-11-22 13:30:14

Хугацаа өөр өөр зарлагдаад байхыг бодоход юу л бол. Гөлөг төөрүүлж байна уу.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.