Төлбөртэй бүс тогтоож, 27500 төгрөг авах заалтыг хасав

Aдмин / Нийгэм

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ долоо хоногт чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Тус хуулийн төсөлд нийслэлд түгжрэлийн бүс тогтоож, тус бүсээр зорчиж байгаа тэвээрийн хэрэгслээс өдөр 0-27500 хүртлэх төгрөгийн татвар авах заалт оруулсан байсан билээ. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар хуулийн төслөөс тус заалтыг авчээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгууль болох гэж байхад “гал”-тай хууль батлахгүй гэж тус заалтыг дэмжихгүй байгаа аж. Тиймээс хотын дарга хуулиа батлуулахын тулд тус заалтыг хасжээ.

Анх нийтийн тээврийн хүртээмжийг нэмсний дараа НИТХ төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бөгөөд төлбөрийг 0 төгрөгөөс 27500 төгрөг хүртэлх байх. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгох. Мөн төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Мөн төлбөртэй бүс рүү орох орчимд байрлах автомашины зогсоолыг ажлын цагаар үнэгүй болгоно гэж байсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.116] 2023-11-22 15:19:28

Сонгууль болох гэж байгаа болсон гэж дахин идэхийн тулд ард иргэдийн амь амьдрал хүсэл мөрөөдөл, итгэл ирээдүйг их ч олон жил үгүй хийлээ дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.