НӨАТ-ын сугалаанаас хамгийн олон азтан шалгарсан нь Сүхбаатар дүүрэг байна

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2023 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 44 553 405 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 1,

7 орон таарсан 3,

6 орон таарсан 40,

5 орон таарсан 374,

4 орон таарсан 3957,

3 орон таарсан 39969 баримт тохиролд таарч азтан боллоо.

Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 9875 азтан, Хан-Уул дүүрэг 7634 азтан, Баянгол дүүрэг 5435 азтан, Баянзүрх дүүрэг 5154 азтан, Чингэлтэй дүүрэг 4442, Сонгинохайрхан дүүрэг 3410, Дархан-Уул аймаг 914 азтан, Орхон аймаг 797 азтан, Сүхбаатар аймаг 709, Дорнод аймаг 650, Өмнөговь аймаг 586 азтан тохирол таарсан байна


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.