ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЛТТЭЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮЗҮҮЛЭЛТ СУЛ БАЙНА

Aдмин / Нийгэм

Инфляц 10.0%-иас 10.1%-д хүрч, Төв банкны зорилтот 4.0-8.0%-иас давсан байна. Зургаадугаар сард цалин, тэтгэмж, тэтгэвэр нэмэгдсэн нь засгийн газраас их хэмжээний зарлага гарах нөхцөлийг бүрдүүлж үнийн өсөлт 2024 онд зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч түүхий эдийн дундаж үнэ илүү зөөлөн байгаа нь үнийн дарамтыг бага зэрэг дарах ёстой. Уул уурхайн экспорт, зэс нүүрсний олборлолтын хэмжээ нэмэгдэх нь эдийн засагт эерэг нөлөөллийг үзүүлж байна.

Мөн Хятадын худалдан авалт тогтворжиж Монгол улсад аятай боломжууд нээгдэв. Францтай хийх ураны олборлолтыг гэрээ нь ч эдийн засгийн үзүүлэлтэд эерэг нөхцөл бүрдүүлэх бололтой. Гэвч олон улсын ажиглагч, шинжээчдийн дүгнэлтүүдэд “Монгол Улсын төр засаг засаглалын хэлбэрт анхаарах, ардчиллын зарчмаас үл ухрах, хүний эрхийг хангах, хууль ёсны зарчмыг мөрдөх,ард түмний дундах тэгш бус байдлын харьцуулалт улам холдож буйг зогсоох шаардлагатай”-г анхааруулсаар байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

зочин [202.9.47.17] 2023-11-24 15:04:35

ард түмний 80 / ядуурсан


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.