2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобус оруулж ирнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, иргэдийн зүгээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээдгүй гомдол, мэдээлэл ирүүлдэг.

Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг байна. Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай байгаа. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийнэ” хэмээв.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2023-11-27 15:29:02

Улаан автобус чинь анхны тохирч захиалсан автобусны урт суудлын тооны хэмжээнээсээ гуравны нэгийг нь хасч үйлдвэрлүүлээд дундаас нь мөнгөний чавчаа хийсэн юм биш үү. Энэ идэж ууж ханадаггүй шуналтангуудынхаа гэдсийг хагалж шийтгэмээр байна

Ногоон атуус ба хятад машин [66.181.180.212] 2023-11-26 20:38:55

НОгоон автобусны хэрэг хЯтадаас найруулсан жүжиг болох нь нотлогдсон

Oyunchimeg [202.9.46.126] 2023-11-26 14:57:09

Narantuul uguumur zahiin urduur opitser luu bogino ergeltiin avtobusnii shugam baival zugeer bna uguumruus kino uildver huuhed surguulid yavahad unaa damjij esvel taksi barih yum huitend bur hetsuu shuu

Зочин [59.153.114.219] 2023-11-26 14:13:13

Ногооноо улаанаар будах вий дээ

Зочин [202.126.88.161] 2023-11-25 18:37:16

автобусны жолооч нарыг 1 дүгээр эгнээгээр заавал явуулдаг болгож автобусны кармануудад зогсож байгаа машинуудыг ачиж зогсоодоггүй болговол иргэд түгжрэлгүй дулаахан цэвэрхэн автобус явбал суудаг болнодоо.Автобусны буудал дээр автобусанд суух,гэж байгаа хүмүүсийг карттайг нь оруулаад явбал хэсэг хугацаанд эсэргүүцээд л аяндаа хэвшинэдээ.Карт шалгагч нар нэг доор бөөгнөрч зогсохгүй,жолоочтой хуйвалдахгүй бол орлого нэмэгдэнэ.Жолоочийг орлогоор,нь,цалинжуулаач

зочин [59.153.86.104] 2023-11-25 10:39:15

жолооч нарын гар дээр бэлэн мөнгө өгөн зорчих явдлыг бүрмөсөн таслан зогсоох ёстой . жолооч авдаг цалин бага гэж байна рейс бүртээ гар дээрээ мөнгө авдаг энэ цалинд нь ордоггүй ч сул орж идэг мөнгө энэ мөнгөнөөс татвар авдаггүй . цалинг нь сайн нэмээд хариуцлага ,хандлагыг нь дээшлүүл .хамгийн гол нь хяналтгүй төлөгддөг тээврийн хөлс төлөлтийг хянаж бүрэн авдаг бол

Малчин [59.153.87.5] 2023-11-25 10:35:42

Шавар байшинд шавааралдан суух улны та нарт шар улаан өнгөтэй хятад автобус яг таарна. Сайхан "шинэ" солонгос ногооныг нь голоо биз дээ. Хохь чинь ээ.

Зочин [66.181.161.240] 2023-11-25 08:26:02

Тэр нь богино хугацааных учраас өмнөхөөсөө бүр дордож 83 оны рааман дээр угсрах байх даа. Авилга, цавчаа нь 2 дахин өсөж 120 тэрбум болон Нямбаатарын халаас руу орно. Монголчууд, авилгачин, цавчаачин, хулгайчуудын хийж чадах ажлын дээд нь тэр.

Байгуулагын зогсоолуудыг бүгдийн нийслэл мэдэлдээ авах хэрэгтэй [66.181.182.77] 2023-11-25 07:40:18

Түгжрэлийн торгох эрхтэй зогсоолийн байцаагч нарыг ажилуулах хэрэгтэй

Болд [202.9.46.3] 2023-11-25 00:26:50

Хятадаас л биш Орос японоос автобус авмаар бн шүү.

Зочин [202.126.89.125] 2023-11-24 21:32:31

Шаа л даа Бадмаа. Метро байтугай барир их мөнгийг идчээд байгаа биздээ нүүрсчид. Хэдэн их наядаар нь.

МЕТРО [66.181.191.82] 2023-11-24 21:20:08

Нэгт. Нийтийн тээврээ бүрэн утгаар нь явуулж сурах хэрэгтэй . Хоёрт. Хотоос Төрийн байгуулагууд, ,их дээд сургуулиудаа бүгдийг нь гаргах хэрэгтэй. Гуравт ,Бүх хашаа хайс орц гарц хаалт боолтоо авч хаяж 100 хувь чөлөөлөлт хийх хэрэгтэй . ТЭГЭЭД ДАРАА НЬ МЕТРО ТАВИХ .... ОДООГЫН БАЙДЛААР МЕТРО ТАВИХ ГЭЖ ОРОЛДВОЛ УЛСАА СӨНӨӨНӨ. МЕТРОНЫ МӨНГӨ ДЭЛХИЙН БҮХ ОРНООС ГУЙХАД ГАНЦХАН ХЯТАД Л ӨГӨХ БОЛОМЖТОЙ:... АШИГЛАЛТАА ДИЙЛЭХГҮЙ ДАМПУУРАХ ТУЛ ГАНЦХАН ХЯТАД Л ЗЭЭЛ ОЛГОНО. зээл ч гэж дээ өгөөш л гэх үү дэ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.