“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Aдмин / Нийгэм

Хүнс, Хөдөө аж ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам Улаанбаатар хотын захирагчийн албанаас “Өвлийн идэш арга хэмжээ өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 27ноос 12 дугаар сарын 03-ыг хүртэл Нийслэлийн 9 байршилд зохион байгуулагдаж байна. Хамтран зохион байгуулагчаар Аймаг Нийслэлэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Дүүргүүдийн Засаг Даргын Тамгын Газар ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбайн байршилд өвлийн идэш арга хэмжээнд оролцож буй малчид болон ард иргэдтэй уулзав. Дорнод аймаг, Хэнтий аймаг, Сүхбаатарын малчид өргөтгөсөн худалдаанд оролцохоор ирсэн байна. Биднийг очиход өргөтгөсөн худалдаанд оролцох машинууд зогсоолын асуудалтай, хэсгийн ахлагч нар нь арай ирээгүй байлаа. Харин махны өргөтгөсөн худалдааг сонихохоор ирсэн иргэд цугларчээ. Зохион байгуулалт тааруу эмх замбараагүй байв.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын малчин Н.Гүрбазар: Хонь ямааны махаа бэлдэж оролцохоор ирсэн. Үхрийн мах-Хонины мах 7000-8000 төгрөг, ямааны мах 5000-6000 төгрөгийн ханштай байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум өвөлжилт бол хүнд байна, цас их орж байна. Бэлчээрийн даац муу байгаа. Манай нутаг өөрөө мал отрын бүс нутаг гэж явдаг. Анх удаа “Өвлийн идэш үзэсгэлэн” худалдаанд оролцож байна. Малчдын гар дээрээс ард иргэд махаа авах боломжтой юм. Хэсгийн ахлагч нартай нь уулзаж чиглэл авах гээд байж байна гэв. Малчид бид бүхэн хонь малаа ажилна гэдэг нэг ажил наашаа тээвэрлэнэ өөрсдөө зөөнө хураана, ачина, буулгана, замын түлшний үнэ өссөн байна гэв.

Өвлийн идэшээ авахаа сонирхож буй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэд болон мах худалдан борлуулж байгаа малчдаас сэтгэгдлийг нь сонслоо.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ц.Билгээ: Хотынхоо ард иргэддээ зориулж зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна.Зохион байгуулалт жаахан тааруу байна. Зогсоол байхгүй, ирж байгаа мах нь үнэтэй, хотын худалдааны захуудтай үнэ ханшийн хувьд адилхан байна гэв.
Орон нутгуудад өвөлжилт хүнд байгаа учир малчид махны үнэнд 1000-1500 төгрөг нэмжээ. Дорнод аймгийн Эрээнцав сумын үхрийн үүцийг хоёр өрх айл хуваан 1,5 сая төгрөгөнд өрөөлдөж авч байгаа харагдав. Бид цаашаа Төв цэнгэлдэх хүрээлэнд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд оролцож байгаа өргөтгөсөн худалдаа руу хөдөллөө. Зэрлэг чацаргана аньс, үхрийн нүд, зөгийн бал болон сүү, цагаан идээ, аарц, өрөм, цагаан тосны үзэсгэлэн мөн дэлгэгджээ. Махны үнэ ханшийг судлахад Үхэр-11000 төгрөг, хонь -7800 төгрөг, адуу-9000 төгрөгийн ханштай байна. Харин цагаан идээ 35000-30000 төгрөг, аарц-5000-6000 төгрөгийн ханштай байв.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Сувд: Цагаан тос болон цагаан идээ жаахан үнэтэй байна. Махны үнэ малчдын гараас гэсэн боловч үнэтэй байна. Өмнөх жилийг бодвол үнэ өсөллттэй байна гэлээ. Аарц 10000 төгрөгийн ханштай байна.Зарим захууд амарч байгаа гэсэн.Ченж нар нь өөрсдөө үнээ нэмээд байдаг юмуу гэлээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдтэй хамтран “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Худалдаагаар өвлийн улиралд Нийслэл хотын иргэдийг махны хомсдолгүй байлгах, малчид малын махаа дундын зуучлалгүйгээр худалдан борлуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Аймаг, орон нутгаас ирж байгаа малчид тухайн орон нутгийн мал эмнэлгийн газартаа шинжилгээ өгч, гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажуулсан кодтой. Өнөөдөр Дорнод, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгийн малчид ирсэн байна. Үхрийн мах 9000-11,000 мянган төгрөг худалдаалж байна. Өглөө эрт ирсэн малчид махаа ард иргэддээ зориулан худалдаалж байна. Бид чанар аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийж байна. Нийслэлээс талбайн түрээсийн төлбөр авахгүй байгаа. Махны үнийн хувьд захын бөөний худалдаанаас 5000-1000 төгрөгөөр хямд худалдаалж байна гэв.

Манай сурвалжлах баг тус сурвалжлагыг бэлтгэхээс өмнө “Хүчит шонхор” махны худалдааны төвөөр орж махны үнэ ханшийн мэдээллийг авсан юм. Үхрийн мах бөөний үнэ 8500-9500 төгрөг, жижиглэн 13500-14000 төгрөг, хонь бөөний үнэ-7000-8500 төгрөг,хонь жижиглэн 9000 төгрөг, адууны мах бөөний үнэ-6000-6500 төгрөг, жижиглэн 9500 төгрөг байв.

“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдааны байршил:

  • Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд – Архангай, Хөвсгөл аймаг
  • Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв – Хэнтий, Сүхбаатар
  • Баянзүрх дүүрэг Жуковын талбай – Дорнод, Хэнтий
  • Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд – Өвөрхангай, Төв,
  • Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу – Ховд, Увс,
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах – Булган, Говь-Алтай, Завхан аймаг
  • Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв – Дорноговь, Дундговь, Өмнөговь
  • Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв – Сүхбаатар аймаг
  • Налайх дүүргийн Налайх зах – Дорнод, Говьсүмбэр
  • Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн – Бүх аймаг


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.222] 2023-11-30 21:48:37

Захын үнээр л зарж байна. Сонголт муутай. Ченжүүдийг л дэмжээд байгаа юмаадаа.

Зочин [103.212.118.43] 2023-11-30 19:06:04

Энэ одоо малчдаа, ард иргэдээ биш, ченжүүдээ дэмжсэн ү/а юм уу? Үнэ Дэнжийн мянгаас ялгаагүй, согголт муу, маш муу з/б байна.

Зочин [203.98.76.249] 2023-11-28 14:25:33

авах зүйл алга. ааруул нь гурил байнаа.

Монгол [46.114.148.176] 2023-11-28 14:20:44

Дандаа ченжүүд мах зарж бна лээ. Ингэж ард иргэдийг хуурах ямар хэрэг бнаа. Захын махтай адилхан л үнэтэй байсан шүү!

зочин [66.181.187.15] 2023-11-28 13:11:13

Баянхонгор хаана зарж байна аа

Зочин [202.179.25.85] 2023-11-28 12:02:27

маш зөв ажил зохион байгуулсан байна. амжилт хүсье


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.