Автобус авах тендерт материалаа ирүүлсэн таван компанийн дөрөв нь баталгааны саналаа ирүүлжээ

Aдмин / Нийгэм

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материалыг өнгөрсөн баасан гарагт задалсан. БНХАУ-ын таван компанийн ирүүлсэн саналыг хэлэлцэж, Тендерийн баримт бичиг боловсруулж, зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны ажил өнөөдөр дуусжээ.

Баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн үнэлгээний хороог Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас байгуулах аж. Энэ хүрээнд “Mines Up”, “Xiamen King Long United Automotive Industry” Co.,Ltd, “Yutong Bus” Co.,Ltd-аас тендерийн баталгааг 917 сая 193 мянга 165 төгрөг байхаар илгээсэн байна.

Харин “Xiamen Golden Dragon Bus” Co.,Ltd-ын хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлжээ.


Сэтгэгдэл

зочин [202.179.24.46] 2023-11-29 13:05:32

Японоос автобус аваа. Хятдаас бүү ав! Монгол муу бүхний цуглуулага байхаа болих хэрэгтэй.

Зочин [103.212.118.219] 2023-11-29 15:36:14

мал минь японоос манай тендерт орохгүй байхад чинь яаж япон атуус авах юм

Зочин [66.181.181.164] 2023-11-28 19:18:27

Монгол компаниудын хулгай луйвраас улс ард иргэд хохирч бна

Зочин [66.181.184.17] 2023-11-28 19:13:07

Моннис л биш шүү.

Зочин [91.5.107.126] 2023-11-28 17:29:21

Mongol ulsiin zasgiin gazar ni uursduu gaigui ulsaas shuud hudaldaad avch boldoggui ymuu zaaval tender ebe ter gej hulgaich nart bolomj olgood baihiin


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.