Дэлхийн хамгийн том мөсөн уул байрнаасаа хөдөлжээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул 37 жилийн дараа Өмнөд далайн чигт хөвж эхэлжээ. 4000 шахам квадрат км талбайтай энэ мөсөн уул Нью-Йорк хотоос 5 дахин том гэсэн үг юм. Хиймэл дагуулын сүүлийн үеийн зургуудаар, нэг их наяд тонн орчим жинтэй энэ мөсөн уул салхи болон урсгалын хүчинд түрэгдэн Антарктидын хойгийн хойд үзүүрийг тойрон хурдтай хөвж эхэлжээ. Хуучин Зөвлөлтийн “Дружная-1” шинжилгээний станц байрладаг байсан А23а хэмээх энэ мөсөн уул Антарктидаас тасран хөвж байгаад 1986 онд хайргаджээ. Харин одоо хөдөлгөөнд орсон шалтгааны тухайд, Британий мөстлөг судлаач Оливер Марш “цагийн эрхээр хайлж хөнгөрснөөс урсгалд түрэгдэж хөвөх боломжтой болсон байх” гэж ярьжээ.
Гэхдээ энэ мөсөн уул Өмнөд Георгийн арал орчимд дахин гацах нөхцөлд туйлын амьтдын үржил, амьдрах орчинд аюул тарьж мэднэ гэж шинжээчид болгоомжилж байна.
Сэтгэгдэл
Yankn [43.242.243.143] 2023-11-30 10:26:50
Pisdaaaaaaaymaaa
Зочид [202.126.90.38] 2023-11-30 08:38:18
Хойт туйлын амвтадын эко системд аюул учруулна гэдэг чинь онцгзй л дагавартай юм байна
Зочин [202.55.188.125] 2023-11-30 13:58:02
Өмнөд туйлых гэнээ гэхдээ ялгаагүй дээ мөс л бол мөс тэ кк
Pzda [59.153.113.58] 2023-11-29 11:37:19
Gichii
Зочин [66.181.161.60] 2023-11-30 07:41:29
Хүйтрэлт нэмэгдэх байх даа
Анударь [202.9.40.150] 2023-11-28 19:13:38
Маш гоё сэтгэгдэл төрлөө