ХООЛ АВЧ ИДЭХИЙН ТУЛД ЗЭЭЛ ТАВЬСАН АРД ТҮМНИЙ АЖ АМЬДРАЛ

Aдмин / Нийгэм

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа ч төрийн эрх баригчид дорвитой арга хэмжээ авч чадахгүй өдий хүрчээ. Айл өрхүүд өдөр тутмын хүнсний хэрэгцээгээ хангахад ч сарын цалин хүрэлцэхгүй байна. Нийслэлийн захын гэр хорооллын айл өрхүүд дэлгүүрээс өр тавьж өдрийн хоолоо залгуулж байна. Дарь-эхэд байрлах хүнсний дэлгүүрийн данс тооцооны 48 хуудастай дэвтэр талдаа ортол өр бичигджээ. Хүмүүс мах, гурил, будаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг граммлаж худалдан авахын тулд өр тавьдаг ажээ. Кг-аар нь мах гурил худалдаж авдаг иргэд улам л цөөрч, махны оронд хямд дайвар бүтээгдэхүүн худалдан авдаг болжээ.

Дэлгүүрийн худалдагчийн ярьсанчлан сарын цалингаа авуут дэлгүүрийн өр барагдуулаад дахин зээлээр хүнс граммлан авна.Өрхийн орлого нэмэгдлээ гэх статистик мэдээ гардаг ч хүмүүсийн худалдан авах чадвар цар тахлаас хойш улам л буурсаар байгаа юм.

Нэг дэлгүүрт бичигдсэн өрийн хэмжээ хамгийн дээд тал нь 400-500 мянган төгрөг. Бүтэн сарын турш хөтлөгддөг өрийн дэвтэр дэх нийт мөнгөн дүн 5-8 сая төгрөг болдогч хэзээ барагдаж дуусах өр төлбөр гэдэг нь тодорхойгүйгээр өрийн гинжин хэлхээ үүсжээ.

Цалингаас зээл, зээлээс зээлийн хооронд амь зогоож буй ард түмний амьдрал өдөр өдрөөр уруудан доройтож байгаа нь бодит үнэн. Төр засаг бодлогоор цалин тэтгэвэр нэмлээ гэх ч үнэндээ бодит байдалд нийцүүлж, иргэдийн амьдралд дэмжлэг болж чадахгүй байна. Олон жил үргэлжилж буй тэгш бус байдлын нөлөөлөл нь ийнхүү улсын эдийн засгийн тоон үзүүлэлт өнгөн дээрээ ч эерэг ч ард түмний бодит амьжиргаа огтхон ч өөдлөхгүй болж, хүнсээ граммлаж өрийн дэвтэрт уягдсан амьдралыг туулсаар байна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

И [202.21.108.9] 2023-12-01 09:23:20

Хотын захыхнаар тогтохгүйээ. Хотын төвийн дэлгүүрүүдэд наад дэвтэр чинь бас л өргөнөөр хэрэглэгдэж байна

Зочин [202.9.46.102] 2023-11-29 12:56:55

Наймаачид, худалдаачид, ченжүүд, банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд жинхэнэ хүүлэгчид.

Иргэн [66.181.187.185] 2023-11-29 12:56:46

Сайныг үзэх нүд нь хаагдсан сэтгүүлч нэртэй хар хэлтэнгүүд.МОНГОЛ хүн амны билигээр гэдгийг нэг удаа ч болов бодооч.Болж байгаа зүйл олон л байгаа шүү.

Зочин [66.181.190.47] 2023-11-29 12:36:51

МОНГОЛЧУУД БИДНИЙ НИЛЭЭД НЬ ШАНТААЖЛАЖ ИДЭХИЙН ТӨЛӨӨ Л АМЬДАРЧ БАЙНА. ХҮН БОЛ АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ИДДЭГ ГЭЭ БИЗДЭЭ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.