“Алтай” хотхонд сургууль байгуулж, орц, гарцыг нэмнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа.

Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар газар дээр нь ажиллав.

“Алтай” хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн талдаа орц, гарц бүхий авто замтай байхаар төлөвлөсөн боловч харамсалтай нь уг төлөвлөлтийг хийж чадаагүй байна. Өдгөө тус хотхонд 18 мянга орчим иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа юм.

Хотын дарга уг асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Г.Гангамөрөн, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон “Тайгам-Алтай” ХХК-ийн төлөөлөлтэй газар дээр нь ажилласан юм.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Алтай хотхоны баруун хойд үзүүрээс буюу хуучнаар Мод боловсруулах үйлдвэрийн ойролцоох замыг чөлөөлөн 360 метр чулуун зам тавибал дөрвөн тал руугаа гарцтай болж, хотхон дотроо түгжирдэг асуудлыг шийдэх боломжтой. Мөн тус хотхонд сургууль байхгүй учир нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн сургууль байгуулах боломжтой. Сургууль байгуулах газарт өртөж буй дулааны шугам сүлжээ зайлуулахтай холбоотой асуудлыг шийдэн, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх хэрэгтэй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гаргасан алдаа бол орон сууцны хороолол байгуулахдаа сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй явдал. Иймээс энэ алдааг засаж, хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг нэмж барихаас гадна орц, гарцыг нэмэхэд анхаарна. Мөн арванхоёрдугаар сарын 6-наас дүүргүүд рүү худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх тул дүүргийн удирдлагууд яаралтай тендерүүдээ зарлан, нэгдүгээр сар гэхэд гэрээгээ хийж, гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байх ёстой” гэв.

Мөн Хотын дарга “Алтай” хотхоны орц, гарцын зураг төсөлд дахин тодотгол хийж, асфальт бетон зам хийлгүй, осол аваар гарсан үед хуулж, засвар хийх боломжтой чулуун зам тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.16] 2023-12-01 20:39:59

Чи ихбаяр биш бээз айн.

Зочин [139.5.216.184] 2023-11-30 20:07:50

Энэ Ихбаяр гэдэг залуу даруухан юмаа, өмссөн куртк нь хүртэл энгийн, 200-300 мянга байдаг шд


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.