Нийтийн тээвэр үнэ нэмэгдэх, үнэгүй зорчих нь баттай мэдээлэл биш

Aдмин / Нийгэм

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хэрэгсэл бол ард иргэдийн хамгийн чухал унаа. Автобус парк шинэчлэлээ хийх эсэх, автобус ард иргэддээ хүрч чадаж байгаа эсэх , түлшний үнэ өссөнөөс болж 1000 төгрөгний үнэтэй болох нь үнэн эсэх талаар манай сурвалжлах баг энэ удаагийн нийтийн тээврийн автобусыг сонгож сурвалжиллаа. Баяр ёслол дөхөхөөр түгжрэл их үүсч иргэд нийтийн тээврийг хүйтэнд хүлээж автобусны буудлууд дээр дааран зогсоцгооно. Нийтийн тээвэр үнэхээр ард иргэддээ хүрч чадаж байгаа болов уу? Нийслэлийн хэмжээнд Нийтийн тээвэр үнэ нь нэмэгдэх эсэх , мөн Нийтийн тээвэр үнэгүй болох нь үнэн үү талаар тус газрын хэвлэл мэдээлийн ажилтан Т. Үүрийнсолонготой утсаар холбогдлоо. Өдөр бүр 119 чиглэлд 980-1030 автобус тогтмол чиглэлд явж байна. Автобусны үнэ нэмэгдэх талаар одоогоор мэдээлэл гараагүй байна. 2024 онд Нийслэлд нийтийн тээвэр үнэгүй болох нь одоогоор батлагдсан үнэн бодит мэдээлэл биш гэлээ.

Эх сурвалж: Монголын мэдээ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-08 15:30:21

микро явах нь дээр байхаа. ядаж л гэрийхээ үүдэнд бууж суучихна

Зочин [202.9.47.1] 2023-12-07 18:13:40

Нийтийн тээвртйн үнэ 1000 болвол харин ч улам алдагдалтай ажиллах болно. Яагаад гэвэл зоригчид жолоочид эь 500 төгрөг өгөөд явах байх.

Зочин [203.98.76.249] 2023-12-08 15:31:06

картын мөнгө чинь со компани руу орж байгааг бүү март.

Зочин [202.126.90.8] 2023-12-08 02:40:12

Буцааж кондуктортой хуучин хэвд нь оруулахаас өөр аргагүй болж дээ. Бусад оронд болоод байгаа зүйл манайд л болдоггүй. Бид ийм л хувиа хичээсэн,улс орноо боддоггүй, бүдүүлэг хоцрогдсон яаж ч дэмжээд нэмэргүй арчаагүй хүмүүс бололтой. Муу санаат үл бүтэх этгээдүүдийн хорон явуулгад хялбар автана.Өөр хоорондоо тэмцэлдэж, араатан дайсан болж өөрсдийгөө хорлоно.Төр засгаа байнга сольж улс орноо сүйтгэж,ядуу дорой амьдрахдаа таарсан хүмүүс бололтой..


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.