2023 онд махны экспорт түүхэн дээд амжилт тогтоон 80 мянган тоннд хүрчээ

Aдмин / Нийгэм

Төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын 8 цагт багтаан олгон, бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн. Ингэснээр 2023 онд махны экспорт түүхэн дээд амжилт тогтоон 80.4 мянган тоннд хүрсэн гэж ХХААХҮЯ мэдээлэв.

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулж байна.

Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд доорх хуваарийн дагуу мал худалдан авч байна. Тиймээс малчид, иргэд Та бүхнийг аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандахыг зөвлөж байна гэж ХХААХҮЯ мэдээлэв.

Мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспортоос манай улс

  • 2022 онд 65.2 сая ам.долларын орлого
  • 2023 онд 170 сая ам.долларын орлогыг тус тус олжээ.

Эх сурвалж: ҮСХЭх сурвалж: ҮСХ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.237] 2024-01-10 10:20:21

СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР СҮРТЭЙ СҮРТЭЙ НЭР ӨГЧ ЗАРЛАН ТҮҮХЭН Ч ГЭХ ШИГ ЭНЭ ОЛОН ӨСӨӨД БАЙГАА МАЛАА ИНГЭЖ Л ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГЭЭ СҮРТЭЙ ЗАРЛАХААС ИЛҮҮ ӨӨР ЯМАР БОЛОМЖ БАЙГАА ХАЙГААЧ ХУЛГАЙЧУУДАА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.