IV-р улирлын НӨАТ-ын буцаан олголтоор автомашин, газрын татвар төлөх хүсэлтийг авч байна

Aдмин / Нийгэм

2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэлснийг Татварын байгууллагаас мэдэгдлээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлж болох нь.

  1. Автотээврийн хэрэгслийн албан татвар
  2. Галт зэвсгийн албан татвар
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  4. Газрын төлбөр /газар эзэмшигч/
  5. Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  6. Малын тоо, толгойн албан татвар
  7. Авто зам, замын байгууламж ашигласны төлбөр.

Харин IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авах иргэдийнхийг Цагаан сараас өмнө өгнө гэдгийг мэдээлээд байгаа юм.

Сангийн сайдын мэдээлснээр энэ онд НӨАТ-ын буцаалтаар 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор улсын төсвийг баталжээ.


Сэтгэгдэл

Mongol [66.181.161.163] 2024-01-22 16:28:19

yagiii vnen ym salgahaa sain mednee shvv

zochin [192.82.92.126] 2024-01-21 13:25:57

hahahah 1300 togrogoor bvren zeeleehaaj bolhuu lalruudaa

Зочин [59.153.112.214] 2024-01-19 21:55:32

Биднээс яаж юм салгахаа сайн мэднэ шүү!!! Энэ хэтэрхий баяжаад байгаа нөхдүүдээсээ өндөр татвар авдаг болбол яасан юм??!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.