2011 онд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан иргэд ногдол ашиг авахгүй

Aдмин / Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашиг нь зарим иргэдэд хувьцааны тодорхой хувиа Засгийн газарт зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байгаа юм. Нэгж хувьцааны ногдол ашгийг 108 төгрөгөөр тооцон, татвар суутгасан дүнгээр 1,072 хувьцаатай иргэн 104,000 төгрөг авах юм.

Иймд та бүхэн энд дарж өөртөө хэдэн хувьцаа байгааг болон аль үнэт цаасны компанид данс нээлгэсэн тухай мэдээллээ харах боломжтой.

2011 онд нэг сая төгрөгийн хишиг хувь авсан ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьцаа 0 буюу үлдэгдэлгүй учир ногдол ашиг авахгүй юм байна. Тэр үед хүсэлтээ гаргаад нэг сая төгрөг авахгүй хувьцаатайгаа үлдэнэ гэсэн цөөн хүмүүс бий. Тэдгээр хүний хувьцаа бүтэн байгаа аж.

Мөн 18 нас хүрээд хүүхдийн мөнгөнөөсөө саяхан хасагдсан хүмүүсийн хувьд хүүхдийн мөнгөний данс нь хаагдчихсан бол и-баримтых нь дансаар ногдол ашиг нь орж ирнэ гэдгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс мэдээлэв.

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс дараах мэдээллийг гаргажээ.

ЭТТ ХК 1072 ХУВЬЦААНЫ БОДОЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8,040 төгрөгт ногдох хувьцаа:

  • (1072*8,040) / 1000000 = 8.61888 ≈ 9
  • Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063

Оюутан Бат 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8,040 төгрөг нийт 508,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508,040 төгрөгт ногдох хувьцаа:

  • (1072*508,040) / 1000000 = 544.618 ≈ 545
  • Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527

Оюутан Сүрэн 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491,960 төгрөгт ногдох хувьцаа:

  • (1072*491,960) / 1000000 = 527.3811 ≈ 528
  • Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544

Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харьяатаас гарсан/ бол:

  • Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536

Засгийн Газарт хувьцаагаа худалдсан бол:

  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.


Сэтгэгдэл

Отгоо [202.9.46.175] 2024-02-04 12:29:24

Миний мөнгө орохгүй байна. Ийм их ачаалалтай байгаа юм уу.

Иргэн [202.55.188.114] 2024-02-04 11:52:04

Тэр ноогдол %цаагаа авбал авчихмаар л байна шүү

zochin [103.140.10.212] 2024-02-04 10:54:22

19 nastai hvnd hywitsaa dans n bgaa hirnee hywitsaanii mungu n orohgvi bn tejeegchee aldsanii mungu awdag ter 1 say tugrug g tetgemjiin zeerlgvi geed ter ved ugsun gej bodsn yamar ychirtai uim boloo asyyj syrah geheer heleed ugchih negch hvn bhgvi ytas hayg n bhgvi yasan hvnd syrtaltai niigemd amidraad bgaan be ter 1 say tugrug uguhduu hywitsaagaa orond n ugj bgaaga ch medehgvi lyiwardyylsnuimyy heleed uguuch

Зочин [103.57.94.163] 2024-02-04 01:31:48

Төрийн албан хаагчийн 1 хүүхдийг үнэгүй сургана гэсэн мөртлөө хувьцаанаас нь хүчээр суутгачихсан байдаг

Зочин [103.212.119.104] 2024-02-03 23:26:20

Tухайн үед хувьцаагаа зарж байна гэж мэдээгүй юм байна.мэдсэн бол юу гэж зарахав дээ.энэ цэвэр луйвар байна.шууд л данс руу мөнгө нь орсон.одоо тэгээд бид энэ орны иргэн биш юмуу

Зочин [202.55.188.44] 2024-02-04 08:56:09

Энэ бол цэвэр луйвар Тухайн үед сайн тайлбарлаж хэлээгүй өгсний нь авсан бид үхэн үхтлээ байгалиасаа хишиг хүртэхгүй гэдгийг ойлголоо жилээс жилд цөөрсөөр байгаа ахмадууддаа хатуурхаад яахав дээ

[122.201.31.217] 2024-02-03 21:15:59

Иргэн Д нас барангуут хувьцааг нь хурааж авах ёстой.

Зочин [66.181.161.151] 2024-02-05 10:09:07

нас барсан иргэний хувьцааг өвлүүлэх эрхийг нээмээр юм аа. Насаараа ажил хийж татвар төлчихөөд тэтгэвэрээ авч чадалгүй нас барсан хүний хувьцааг ядаж өгөөч ээ.

зочин [139.5.217.187] 2024-02-03 16:05:36

идэж цуслах болохоороо тоо мэддэггүй хэрнээ өгөх болохроо тоо таньдаг ,,,,,

Үүрийн туяа [122.201.31.166] 2024-02-03 13:12:15

Ноогдол ашиг яагаад оркуу байнаа

Зочин [122.201.31.43] 2024-02-03 14:02:44

хувьцаа орохгүй байна яагаад орохгүй бна вэ

Б [66.181.191.167] 2024-02-03 12:20:15

Хувьцаагаа зарсан иргэдэд 1 удаа боломж олгоочээ.анхнаасаа зг.с тийм юм яах гэж зарласан юм.сонгуулийн ажил бсан биздээ..тэр үед амьдрал гайгүй нь аваагүй..аргагүйдээдл авсан шд.сургалтын төлбөр нэхээд хичээлд суулгахгүй гд..зарим айл амьдрал хүнд иргэд их авсан..хүний хэцүү хүнд байдлыг ашиглаж буцааж авчаад..баячууд боломжтой айлууд аваагүй бх

Zochin [202.126.88.86] 2024-02-04 18:34:54

Neg udaa harj uzeech oilogsongui Zugeed huvi hun bish dee neg ulas ym bolhoor bolohgui baihaa harin hulgaichuudiin luivardj avsan ed hurunguug huraaj av gej shaardval yu ym

Отгонбаатар [122.201.31.249] 2024-02-03 11:42:25

Минии мөнгө ордгүй

иргэн [103.10.21.3] 2024-02-03 11:38:41

энэ засагт итгээд амьдрах хэрэгтэй ч юм шиг засгийн толгой. Арай л том уу үгүй юу. сургуульд бхад манай багш надад. Олон хүн нэг толгойтой юм шиг бх хэцүү ганцхан эх. Орныхоо төлөө л гэсэн нэгэн сэтгэл. Л ясанд. нь байх ёстой л гэдэг газар нутгаасаа. хямдхан үнэгүйдэх ард олон минь яана даа ОДОО Л ТЭР ЧИНГИС ХААН МИНЬ ХЭРЭГТЭЙ. БАЙХ ЮМ ДАА ЧИНГИС ХААН. МИНЬ. ЧИ ШҮҮ

Зочин [66.181.187.227] 2024-02-03 08:03:25

Иргэддээ хувьцаа өгчихөөд , ямар нэг арга, шалтгаар буцаагаад авчихдаг ёстой нэг иргэдийнхээ төлөө биш эсрэг ажилладаг төр шүү.

Зочин [103.57.95.113] 2024-02-03 07:23:33

Өртэй хүнд өгөх үү?

Уламбаяр [122.201.31.165] 2024-02-02 20:12:56

Нас барсан хүний хувьцааг яагаад өвлүүлж болдоггүй юм бэ

Зочин [66.181.187.227] 2024-02-03 08:04:00

Харин тийм

зочин [103.57.94.225] 2024-02-02 19:05:00

Тухайн үеийн оюутнуудад 1072 хувьцааг олгоогүй, шууд л сургалтын төлбөрт нь суутгаад авчихсан шүү дээ, одоо тэдгээр оюутнууд яах вэ? 1072 хувьцаатай нь дүйцүүлэн суутгасан мөнгийг буцааж төлөөд 1072 хувьцаагаа эзэмшиж болохгүй юмуу? Монголчууд яагаад Эрдэнэтийн овооноос юу ч хүртээгүй вэ??????????? Эрдэнэтийн овооны ашиг орлого хаачсан бэ??????????

Зочин [203.98.76.249] 2024-02-02 16:10:14

ямар янз үзсэн хачин юм хийгээд байнаа. хулгайчуудаа цаазлаач ээ.

Зочин [202.126.91.122] 2024-02-03 23:15:49

Бид хувьцаагаа зарна аваач гэж гуйгаагүй шүү дээ. Биднийг мольго үмхүүлж 1 сая төгрөг өгч хуурч аваа биз дээ. Биднийгээ дандаа луйвардаж ханахгүй юмаа. Бидний хувьцааг энэ нүүрсний хулгайчууд авч идсэн байхоо.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.