Автобусны жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, жолоочоор ажиллах сонирхолтой иргэдийг үнэгүй сургаж авна

Aдмин / Нийгэм

Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Үүнтэй холбоотойгоор, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр болсон.

Мөн нийслэлийн автобус компанид ажиллаад тэтгэвэрт гарсан бол 24 сарын цалингийн урамшуулал олгохоор болжээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар " Гуравдугаар сарын 15-н гэхэд автобусны гаралтын тоог 1200-д хүргэж, автобусны тоог нэмнэ. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан бол энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг цуглаад байна. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна.” гэв.


Сэтгэгдэл

Jolooch [122.201.31.45] 2024-02-08 22:31:08

Hna yaj handah we?

Зочин [188.150.68.78] 2024-02-07 02:44:12

Belen mungu tilduggui utasnii app-r avdag boloh heregtei!

иргэн [103.212.119.158] 2024-02-06 13:24:36

Их цалин авчихаад бэлэн мөнгө аваад байвал яах уу????бүр албатай юм шиг ундаа тамхины мөнгө гээд л хээв нэг ичихгй Цагаандаа гарсан зарим жолоочид !!!!!!!

Зочин [202.126.90.115] 2024-02-07 09:35:31

Өөрсдөө картаа цэнэглэхгүй автобусанд суучихаад жолоочид төлчихөөд битгий хүн буруутгаад бай

jabhlantugs [202.179.24.26] 2024-02-06 12:53:02

erhee xasuulsan jolooch abhuu


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.