Улаанбаатар уушгины багтраа, хорт хавдрын голомт болжээ

Aдмин / Нийгэм

Нар наашилж, хаврын улирал мөдхөн тохиох нь. Гэтэл үнсэн саарал хотын нүүгэлтсэн утааны хор хүн бүхний уушги цээжинд бугшиж өөгшүүлэн ханиалгаагүй эв эрүүл нэгнийг олж харахад бэрх болжээ. Нэгэнтээ УИХ-ын нэр бүхий гишүүн “Энэ утаа чинь Зайсанд хүртэл үнэртээд байна” гэж гасалсан удаатай. Зайсанд байтугай заримдаа хот оршиж байгаа эсэх нь үл мэдэгдэх түнэр харанхуйд хот умбадаг байдал үргэлжилсээр. Утааны аюул хүнийг төрөл бүрээр өвчлүүлж цаг тутамд аажим устгаж байна.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар утаа нь уушгины хорт хавдар, оюуны хомсдол, ургийн гажиг, дутуу төрөлт гээд төрөл бүрийн геноцидын хэлбэр агуулсан өвчлөлүүдийн суурь болдог гэх. Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд утааг бууруулна гэж хэлэн зуун тэрбум төгрөг зарцуулсан тоо баримт нэгэнт ил. Гэтэл үр дүн хаа байна вээ.

Зарим нь урамшуулал болгож халааслаад засрахгүй авлигалчид нь бизнес болгоод залгичихдаг. Утаанд хордсон хүн эхлээд хоолой, ам нь аргаж, нүднээс нь нулимс гоожин улмаар хий ханиалгах, уушги цээжээр өвдөж амьсгалахад л бөгшүүлдэг болно. Ийм шинж тэмдэггүй хүн хотоос хайгаад үнэндээ олдохгүй. Нийслэл хот дахь Ардчилсан намын төлөөллүүд саяхан Тавантолгой түлш компанийн мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг хийхэд Ерөнхий технологич нь маскаа зүүхийг уриалж өөрөө ч амны хаалттай байв.Аюул ямар түвшинд байгаа нь үүнээс тод харагдана.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.34] 2024-02-10 01:32:05

ТөриН дээр нам бий тэр нам буруутай

зочин [60.41.246.196] 2024-02-09 07:29:29

ХҮРЭЛСҮХ ХОГ ЕС БАЙХДАА ЮУ ГЭЛЭЭ:"УЛААНБААТАР УТААНААСАА САЛЛАА, 2-дахь ҮЙЛДВЭР БАРИАД УБ УТААГҮЙ АЗИЙН ЦАГААН ДАГИНА БОЛНО" ГЭЭЛ ХӨГЖИМ,АЛГА ТАШИЛТ ХАНГИНУУЛААД ДОНГОСЧ БАЙСАН.ГЭТЭЛ ЭНЭ НЬ 500 ТЭРБУМААР АВИЛГАДАЖ БОССОН УБ-чуудыг ХОРДУУЛАХ ХОРНЫ ҮЙЛДВЭР БАЙЖ.ТҮЛШ НЬ ХЯТАДААС АВСАН БАРЬЦАЛДУУЛАГЧ ГЭХ ХОР,ДОТООДЫН ГУРИЛ ХОЛЬЖ ШАХАЖ НЯГТРУУЛСАН НҮҮРСНИЙ ХОГ БАЙЖ. "САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР" ГЭХ ХОРНЫ ҮЙЛДВЭРИЙГ 2024-2025 ОНЫ ӨВЛӨӨС ХЭРЭГЛЭХГҮЙГЭЭР БҮРМӨСӨН ХААЖ УБ-ын, НАЛАЙХЫН БАРУУН ДАХЬ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ /ХОТ,БАЙГАЛЬ ОРЧИНГ ХОРТ БОДИС,УТААГААР БҮРХЭЖ ГАМШИГ БОЛГОЖ БУЙ/ БҮРМӨСӨН ХААЖ УСТГА.ОРОНД НЬ ШИНЭЭР ГАРЧ БУЙ ГЭР,БАЙШНАА ДУЛААЛАХ АРГА,ЦАХИЛГААН БА ХИЙН,НАРНЫ ЭРЧМИЙН ХАЛААГУУР,ШАЛНЫ ХАЛААЛТ,ДУЛААН ҮЛЭЭХ КОНДЕЙШН,УТААГҮЙ ЗУУХ,УСАН БОЙЛЕР,ҮРТСЭН УТААГҮЙ ТҮЛШ ЗЭРЭГ ШИНЭЭР ГАРЧ БУЙ ДУЛААЛГА,ХАЛААЛТЫН ДЭВШИЛТТЭЙ АРГУУДЫГ ГЭР ХОРООЛОЛД НЭВТРҮҮЛЭХ,ҮҮНД ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРГАХ,БОЛОМТОЙГ НЬ БАРИЛГАЖУУЛАХ,ТӨВЛӨРСӨН ХАЛААЛТАНД ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.САЙЖРУУЛСАН ТҮЛШ ГЭХ ХОРНЫ ҮЙЛДВЭРИЙГ БҮРМӨСӨН ХАА.

Зочин [122.201.31.99] 2024-02-10 05:41:15

Demjeesei

Зочин [202.9.40.104] 2024-02-08 23:06:28

арай гэж тамхинаас гарсан чинь өдөр бүр машины утаа, нүүрсний утаа 2-ыг татдаг боллоо доо :(

Гаа [103.212.117.220] 2024-02-08 22:09:43

Анхаарал хандуулаач үхээд дуусалаа !!!! Агаар ! Хорт утаа ! Агаар ! Хорт утаа эзэн байна ? Энэ улсад !!!!!

Зочин [122.201.31.99] 2024-02-10 05:42:39

Eruul mend chuhal

Зочин [59.153.115.27] 2024-02-08 21:43:26

яндангаа аваад хөдөөнөө л амьдармаар юм

Зочин [66.181.190.34] 2024-02-08 17:02:57

МАН ард иргэд ээ хулхидаж дуусахгүй ажил ч хийхгүй юм, 20 оны амлалтыг нэг хараарай, үнэндээ бол гамшиг л бна даа утаа түгжрэл ядуурал ажилгүйдэл валютын ханшны өсөлт гадаад өрийн дарамт хүчиг хулгай бүх муу ерын пмны цуглуулга л болж дээ.

Зочин [202.9.47.6] 2024-02-08 13:45:10

Дээр нь судалгаагүй вакцин шахаад хавдар бүр замаа алдсан

irgen [202.9.40.244] 2024-02-08 12:33:16

Ene bol utaagui UBiin tulee bish ard tumend hortoi ch hamaagui .neg bayjij mungetei boloh mash tom biznes .Ene henii biznes hen ch duugarch chadahgui.MAN gj deeremchidiig 24 ond zailuulaad.orig nuursee tulj amudartsgaaya.NUURS eko.Odoo bol hor hor hor.Heden hunii amind hurseniig ch sonsoh durgui MAN.Eer neg hun l bolj bbal boloo.Buzaruud.

Зочин [122.201.31.99] 2024-02-10 05:44:17

Huuchin nalaih nuursee tulvel...

иргэн [66.181.176.78] 2024-02-08 12:05:55

үй олноор нь хөнөөх харийн бодлого харамсалтай

Зочин [202.9.46.223] 2024-02-09 10:16:17

Харийн бодлого гэдэг нь үнэн

Зочин [195.123.31.122] 2024-02-09 06:23:14

Gadaadin bodloo bishee, Mongoliin luiwarchid, heeli, hahuuildaa idegdsen said, darga nariin buruu, gemt hereg.

Зочин [103.57.93.46] 2024-02-08 23:18:53

Hi


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.