ОБЕГ: Нийт 392 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1095 хүний амь насыг авран хамгааллаа

Aдмин / Нийгэм

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 392 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1095 хүний амь нас, 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин 22 хүн нас барж, 26 хүн бэртэж, гэмтэж, 83 гэр, орон сууц, барилга эвдэрч, 62 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 67 хувийг /262/ ахуйн гал түймэр, 27 хувийг /104/ хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.