Уламжлалт баярын өдрүүдээр ажиглагдах нийгмийн сэтгэл зүй

Aдмин / Нийгэм

Хүмүүсийн сэтгэц, зан төлөвийн байдал нь нийгмийн нөхцөлтэй хэрхэн хамааралтай байгааг судалдаг ухааныг нийгмийн сэтгэл зүй гэх. Монголчуудын хувьд зах зээлийн нийгэмд шилжсэнээр нийгмийн сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлтүүд гарсан. Социалист системийн үед бүхнийг төлөвлөгөөний дагуу төсөөлж, уламжлалт үзэл санаа бага багаар бүдгэрч, сэтгэлгээний уугуул эрх чөлөөний өгөгдлүүд ч хавчигдмал байдалд оржээ.

Харин ардчиллын замд орцгоосон нүүдэлчин Монголчууд тэр цагаасаа авхуулаад уламжлал соёлоо нэхэн санацгааж үнэт зүйлүүдээ өөд нь татан эрхэмлэдэг ёс заншлаа хайрлан хүндэтгэх зарчимдаа улам л үнэнч болсоор. Гэхдээ төрд ноёлсон авлигалын нөлөөгөөр ядууралд өртөөд буй хүн амын эртнээс эдүгээд өртөөлөн уламжилсан бусдыг хайрлах халуун дулаан сэтгэл, энэрэнгүй бодол санаа дэвшилтэт үзэл санаа болж чадаагүй байна.

Юун түрүүн хүн бүр баяжихаар зүтгэцгээсэн Монголчууд зэрлэг капитализмын үр нөлөөнөөс ангид урагшилж чадаагүй. Гэвч өвөг дээдсийнхээ захиас, үг сургаалыг амьдрахуйн үндэс болгон тэднийхээ эрхэмлэдэг бүхнийг ч мөн адил гээгдүүлэлгүй үргэлжлүүлэхээр хичээсээр.

Хэдий цаг бусын зарим нөхцөл байдлаас уламжлалт цагаан сар, наадмын баяр цэнгэлийг төдийлөн өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүй жил жил өнжих тохиолдол гарч байв. Сүүлийн жилүүдэд янз бүрийн хорио саадгүй үндэснийхээ баяр ёслолыг тэмдэглэх боломжтой байгаа учраас урьд жилүүдийнхээс илүү нүсэр далайцтай баярлацгаав. Тэр ч бүү хэл баярын уур амьсгалаар дөрөөлж нийгэмд шударга ёс, тайван амьдрал, дархлаа, тусгаар тогтнолоо батжуулах хүсэл эрмэлзэл давамгайлж байгаа нь ажиглагджээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

зочин [192.82.66.30] 2024-02-14 08:35:59

баяр тэмдэглэж байгаа байдлаас харвал Монголчууд ядуу биш хуурамч үрэлгэн ядуучууд олонтой

Малчид удахгүй гадаадын жуулчдын үзүүлэн болох байхдаа. [66.181.181.73] 2024-02-14 02:00:12

Малчид нь хөгшрөөд цөөрөөд байгаа биздээ? Залуучууд хотруу бултаад, болвол гадаадруу цагаачлаад явчихаж байна. Иймд малчин анги Монголд хир удаан нөлөөтэй байж чадах юм бэ?

Зочин [66.181.189.149] 2024-02-13 23:53:00

Хөдөлбөл хөлс шүү. Ардчилалыг сурталчилсны хөлсөө АН-ынхнаас нэхэж авцгаа!

Suldh Friend [202.55.188.43] 2024-02-13 14:20:20

Unen shu goy niitleg bn

зочин [183.177.99.226] 2024-02-13 13:06:24

Үхэр Монголчууд Дэлхийд байхгүй цагаан сараа тэмдэглэв Тэнэг мулгуу мухар хар сүсэгтээ автсан залхуу архичн Монголчууд гурван хоног нохой гурав харагдтлаа согтуурч манарч баас шээстэйгээ зууралдаж өнгөрөв бололтой Энэ цагаан сар нэртэй хуучинаар бол хар шар феодал урвагч түшмэд ноёдын баяр лам нарын баяр болоод өнгөрөв

Зочин [203.98.76.249] 2024-02-13 11:36:25

урт түүхтэй удаан жаргалтай ард түмний баяр олон цаг үеийн үйл явдлыг тусгаж их сунжируу эрт цагийн ёс их шингэсэн байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.