Жил бүр одон медаль, цол гуншинг хуурсаар суух хөөрхий малчид

Aдмин / Нийгэм

Нүүдэлчин соёл иргэншлийн өв тээгч малчин түмний гавьяа зүтгэлийг яривал далай. Үеэс үед мал малчин хоёрын буянаар Монголчууд даарахгүй, өлсөхгүй явж өдий хүрчээ. Харин хотжоод хэдхэн жил бололгүй үр хүүхэд нь хүрээнийхэнтэй нийлчхээд мах, цагаан идээгээ хэтэрхий үнэтэй зарлаа гэж чарлацгаадаг болж. Үнэндээ зах зээлийн нийгэмд шүд зуун тэсэж буй ганц хөөрхийлөлтэй салбар нь яах ч аргагүй хөдөө аж ахуй. Жил бүр өсөж төчнөөн сая төгрөгийн урамшуулал авах нь байтугай нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүйд хүрч байгаа малчдыг дамын наймаагаар дарлан мөлжигч гэх нэршлийг зүүлгэж болмоор доншуур ченжүүдтэй зүйрлэшгүй.

Уг нь төр шиг төртэй бол нэг л ухас хийгээд хөдөө аж ахуй, бэлчээрийн малаа дэлхийн брэнд болгож үйлдвэржилт бүтээн байгуулалт, стандартжуулалтыг мөрдөн жишиг тогтоож тал талдаа эдийн засгийн боломжийг ашиглаж үр өгөөжтэй байх сан.

Гэвч төд үүрлэн нүүрс алт зэс ухаж гадагш зөөж заримдаа үүрнээсээ цухуйхдаа зудад нэрвэгдэж буй хөөрхий малчдыг сандаргаж хэлэн одон тэмдэг, хоосон хувин худлаа алдар нэрийг улаан туузан дээр бичиж зүүлгэж элдэв бичлэг, зураг авхуулж сонгуулийн шоуны хэрэгсэл болгон малчдыг ашиглахаасаа огтхон ч ичсэнгүй. Төр зайдагнагчдын эдгээр ичгүүргүй үйлдэл энэ жил улам гаарч мөрөөрөө амь зууж буй малчдыг бодлогоор дэмжээгүй дээ ичингүйрч болдог сон бол бүгдийг нь аварга болгочихоор байгаа даа.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Малчны хүү [222.229.227.77] 2024-02-14 21:38:42

Мах идэхээс өөр шидгүй бичээч хол очиж солиор, хонхорт очиж майл. Хөдөөд л малчид байгаа юм, тэнд жинхэнэ монгол хүмүүс байгаа юм. Хужаа нар угаасаа мал маллаж чадддаггүй, эрлийз, хурлийзууд нь бүр ч чадахгүй. Маршалын үеэс малчдаа урамшуулж, шагнаж ирсэн юм. Одоо шагнал нь бүр ч чанартай, сайхан халзтай өргөө гэр, цалин мөнгөөр тоноглосон хтувин, үе дамжин хадгалагдах үнэт зүйлсүүд өгч байна. Зөвхөн монголоо алдсан хулгайч нар л төрийн одон, медаль, шагналыг төмрийн хог гэж хардаг юм. Тэдэнд төмрийн хог түүж амьдрахаас өөр арга үлдээгүй болохоор шөнө ч төмрийн хог л зүүдэлж байдаг юм. Засаг малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төлдөг болсон, олон төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Тэгэхээс ч аргагүй. Монголын хөдөөд байгаа хэдэн малчид мал сүрэгтэйгээ эх орноо хариулж, хоол хүнсийг нь бэлтгэж өгч байгаа юм. Тэднийг л үгүй хийчихвэл Монголыг залгих амархан харагдаад хужаа цустнууд түрүүчээсээ солиорч эхэлжээ. Монголын заяа өндөр, бүү горьд.

тогтох [202.21.100.210] 2024-02-14 12:15:27

Медаль, залаа, диплом, тууз утгаа алдаж дээ энэ бүгдийг зохицуулж болдоггүй юм байх даа

Зочин [66.181.189.149] 2024-02-13 23:51:11

Жил болгон хэдэн аварга малчинд цол өгөөд байвал бүх малчид аварга малчид болох нь ээ.

зочин [66.181.191.122] 2024-02-13 19:21:23

Аймаг сум болгон аварга малчин, аварга тариаланч гэдэг туузыг тарааж өгдөг юм биш үү? Тэмдэг, тууз, магтаалын үгстэй цаас-самбар тарааж өгдөг хуучин социалист нийгмийн арга барилаасаа эрх баригчид хэзээ татгалзах вэ? Тэмдэггүй, туузгүй хүн Монголд ер нь маш цөөхөн үлдсэн үү? Зөндөө олон хөдөлмөрийн баатар, ардын ба гавъяат цолтнуудтай, учир тоймгүй олон аварга малчид, аварга тариаланчид улс орон яагаад хөгждөггүй ийм дорой буурай, гуйлгачин ядуу, хоцрогдсон байдаг юм бол оо?

Зочин [202.9.47.34] 2024-02-13 14:27:47

Наад мангар малчид чинь МАН АН-ын хулгайч нарын идэвхтэй дэмжигчид юм чинь шагнал одон халамж тусламж үзүүлэх нь аргагүй.

зочин [59.153.86.104] 2024-02-13 10:52:02

мал мах цагаан идээний ченж гэдэг чинь угтаа хөдөөнөөс хотод суурьшсан малчид шүү дээ .тэд л ханаж цадахгүй сэтгэлтэй шулаачид .

Зочин [135.180.147.76] 2024-02-13 10:49:38

Малчидыг шагнаад махны үнэ хямдрахгүй гэж үг байга

irgen [202.9.40.33] 2024-02-13 10:29:50

Malchid..tsevelegch.injener.suvulagchidad egeech.Hoshin shogiin Altanshagai.Onon gj 2 nuher bol t1 ES iin tolgoig buren ugaaj avgai naraa tom 2 suudald.alialagch.zohioliin duuchdad tolgoi daraalan.Hentiihen.Berh tosgonihon temergui hungui bolloo.Gachuurtiin luivarchin.tanhai Chinbatad hudelmeriin baatar bhda yahav de.Ter nuher 600.700 terbumiin zeeltei shorond bh nuher.Naad tumeree boli.Esvel 30 aas deesh ajillasan hund tolgoi daraalan olgo.Gansuvd gj huuhen yanaa ichdrggui uomnuud.

Зочин [103.254.123.58] 2024-02-13 10:18:12

Энэ хоцрогдсон улсын төсөв, халамжийн санг цөлмөж хоосолсон балай шагнал аа зах зээлийн зарчимаар устгаач, МАН ын угшилтай бараг бүх хүн гавьяат боллоо!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.