Хоёр автомашин мөргөлдсөний улмаас хүнд бэртжээ

Aдмин / Нийгэм

Өвөрхангай аймаг, Хархорин сумын нутагт суудлын автомашинууд мөргөлдөж хоёр хүн эд, ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн 11:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Королла Румион” загварын суудлын автомашин, “Коррола” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн.

Автомашины эд ангид 67 настай иргэн хавчуулагдаж нас барсан байсныг 60 минут ажиллаж цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст, хүнд гэмтэж бэртсэн 1 зорчигчийг сум дундын Эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгөв.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

зочин [59.153.86.104] 2024-02-13 11:21:10

уучлаарай . 66 181 190 129 дугаарт хандсан юм .

зочин [59.153.86.104] 2024-02-13 11:18:27

66 181 189 34 дугаартай бичигч та хэнийг буруутгаад байгаа юм . онцгой байдлын албан хаагчид сайн ажиллаж байгаа харин хот хөдөөгийн замд хурд хэтрүүлсэн хэнэггүй хүмүүс осол гаргаж байгаа нь буруу .хажууд нь сууж яваа нь хурдаа буруу л гэж хэлж болно оо доо .үхэхдээ л биш бол юундаа яардаг юм

зочин [59.153.86.104] 2024-02-13 11:11:19

наад гарчигаа нэг хүний амь нас эрсдэж , нэг хүн хүнд бэртлээ гээд тавьж болсонгүй юу

Зочин [66.181.189.34] 2024-02-13 10:30:23

Буоуу хүрдтэй машиныг хориглохгүй бол үхэл зогсохгүй манайх нарийн замьай улс шүү уих ажлаа хий

зочин [66.181.190.129] 2024-02-13 10:14:57

Дуудлага өгөөд хугацаа өнгөрнө очоод цаг ноцолдоно яаж амьд байхав дээ. Хүйтэн цус алдалт хэцүү байна аа Дүгнэлт хиймээр юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.