Социалист маягийн хөдөлмөрийн харилцааг халах цаг болжээ

Aдмин / Нийгэм

Монгол орны нийгмийн байдал хуучин системийн ул мөрийг бүрэн өөрчилж чадаагүйн улмаас үүсэх зарим доройтолд автжээ. Жишээлбэл хөдөлмөрийн харилцаанд дарга ангийг хэт шүтэх, удирдлага нь ажилчдаа нийгмийн доод давхарга гэж үзэх хандлага байсаар байна. Чөлөөт бие даасан буюу ардчилсан засаглалтай үед харилцаанд ч эрх чөлөөг эрхэмлэж үзэл бодлын хүндэтгэн авч үзэх шаардлага байдаг. Хэдий тогтолцоондоо хүн бүр чөлөөтэй амьдрах бололцоог бүрдүүлсэн боловч эдийн засаг энэ нөхцөлийг бүрдүүлж чадаагүйн улмаас аливаа харилцаа албадлагын эсвэл журамлагдсан байдлаар зохицуулагдах болжээ.

Социалист системийн хувьд хөдөлмөр, өмчийн хуваарилалтыг тэгшитгэн авч үздэг байсан боловч үнэндээ малчид болон жирийн ажилчдын нийгмийн асуудал ихэнх нь хүндэвтэр хэвээр байсан юм.

Харин 34 жилийнхээ ойн дээр ирсэн ардчиллын хувьд сэтгэлгээнд өөрчлөлт хувьслууд авч ирсэн боловч ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн дорвитой шинэчлэлт авч ирсэнгүй. Үнийн хэт хөөргөдөл нь үйлдвэржилгүй болсон Монгол Улсад нэг дарамттай. Улсын төсөв айлын санхүү хоёул өр ширэнд баригдаж нийтээрээ шахуу ядуурчээ. Харин хуучин тогтолцооны үед дарга ангийг хэдхэн хүмүүс өмч, эрх дархыг хязгааргүй эдэлж байсан бол шинэ тогтолцоо ч ялгаагүй капиталист баячууд тэнгэрт тултал баяжиж ард түмэн бахь байдгаараа.

Мал хувьд шилжиж, хүмүүс хувийн өмчтэй хаана ч зорчиж ажиллаж амьдрах бололцоотой болсон ч хөдөлмөрийн насныхан шударга бус цалин хөлс, амьдрахад аюултай орчин нөхцөлөөс дайжиж гадаадад олноороо дүрвэцгээв. Үүнээс үзвэл манай орон нэг алхам урагшлах гээд чадаагүй өрөөл татанхай амьтан шиг болжээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.159] 2024-02-21 12:56:14

Эрх чөлөөт байдал дураараа дургиж ажил дээрээ архидаж хүүхэндэж бузар үйлдэл хийж байхуу?! Ажил ажил хийж чадахгүй нэгх том том юм ярина. Харвард кембриж гэж худал донгосно. Тэгээд вуч мэдэхгүй чхдахгүй. Нгэж амьд явахаар үх. Тэр соц дэг журам муу юм бгаагүй юмшүү

Зочин [202.126.90.7] 2024-02-15 07:50:55

Манайд социалист өмчийн хулгай байсан бол одоо хээл хахуулийн хулгай, луйвар их байна гэж дүгнэж болно. Хулгайч нарыг гянданд хорих хэрэгтэй.

Бодхүү [139.5.217.13] 2024-02-14 18:08:51

Д. Энхбат минь ээ, Нэг агуу гарчиг олж бичээд сууж байснаа гэнэт бууз, архи бодогдоод хөгийн 5 өгүүлбэр бичээд алга болсон уу? Маргаашнаас жаахан эрүүл болж байгаад тоо баримттай шиг юм сараачвал дээр шүү. Ер нь яасан гэж чамд цалин өгч, гадаадад аялуупж хэн толгойг чинь илдэг юм бол??

Зочин [94.230.255.13] 2024-02-14 17:32:44

Социалист системд хөдөлмөрийн хүн л дээд шатанд байсан шүү дээ, улсын өмчийг хулгайлаад баяжсан капиталист биш

Манайх социализмаараа байгаад байгаагийн учир начир. [66.181.160.115] 2024-02-14 12:11:26

Монголын эдийн засаг АЛЬ Ч НӨХЦӨЛД хоёр хөршөөсөө ХАМААРАЛТАЙ байна. Нэг нь хөрөнгөтөн бөгөөд түүнтэй ХӨРӨНГӨТНИЙ эдийн засгийн тариф, нөхцөлөөр хандана. Тэднийх өөрсдөө их баялагтай учир Монголоос авах зүйл ховордоо ХОВОР, харин зөрүүлж борлуулах зүйл олон. Ж-нь эрчим хүч, үйлдвэрийн техник технологи, боловсрол г.м. Нөгөө хөрш мань СОЦИАЛИСТ эдийн засагтай, КОММУНИСТ удирдлагатай, их баян, эдгээр нь УДААН орших ирээдүйтэй. Эднийх Монголын муусайн ядуусыг 100 жил хооллосон ч ЧАДНА. Тэд Монголоос байгалийн баялгийг худалдан ав-а-а-а-а-а-д л байх хүсэлтэй, гэхдээ СОЦИАЛИСТ эдийн засгийн ТАРИФ, НӨХЦӨЛӨӨР. Тэрнээс биш Монголын эдийн засгийн явцад Япон, Солонгос, АНУ нар манай хоёр хөрш шиг ойр ба бодит байж ЧАДАХГҮЙ ш дээ.

Зочин [203.23.199.221] 2024-02-14 11:33:37

Үйлдвэрээсээ том оффис, оффис дүүрэн Монгол хэлээр зөв бичдэггүй гадаад хэлтэй техникийн үг мэдэхгүй магистерууд. Үйлдвэр дотроо ТМС төгссөн алтан гурав сурсан ажилчид...Монгол улс хөгжинөө

Зочин [139.5.219.175] 2024-02-14 11:33:25

Сүртэй гарчиг бхаар нь унших юм, доторх нь шол хийсэн юм бх юм. Цагийн гарз. Бичилт, дүгнэлт хэт ядуу сул, найруулга муу бнаа. Сайн уншиж мэдлэгээ тэл. Дараа нь бич.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.