Нэгдүгээр хорооллын худалдааны төвд гарсан галыг таван цаг ажиллаж унтраажээ

Aдмин / Нийгэм

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажуугийн худалдааны төвд гарсан галыг таван цаг ажиллаж унтраажээ.

Тодруулбал өчигдөр 32-ын автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарсан тухай дуудлага 16:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирж, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийнхан ажилласан ч хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан байна.

Түймрийн тархалтыг 17:00 цагт зогсоож, 21:10 цагт бүрэн унтраажээ. Гал гарсан шалтгаан болон хохирлын хэмжээг холбогдох албаныхан тогтооно.

зураг

зураг

зураг

зураг

зураг

  • Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
  • Аж ахуйн, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгохыг ОБЕГ-аас зөвлөлөө.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Батаа [103.212.118.99] 2024-02-16 21:26:44

Ээ халаг ээ халаг, олон амьтны бараа товар жинхэнэ утгаараа шатаж дээ.

Төв байр нь бас шатсан байв уу? [66.181.160.82] 2024-02-16 11:23:22

Энэ дэлгүүр хоршооны 5 давхар төв байр нь шатаад байсан уу? Өмнөх нийтлэл дээр тийм зураг тавьсан байсан. Энд болохлээр зөвхөн эргэн тойрны лангуунууд л шатсан байх юм.

зочин [103.57.93.253] 2024-02-15 13:33:52

Барилгын чанар, стандарт байна уу?

Зочин [203.98.76.249] 2024-02-15 14:25:55

sandvich байшин шүү дээ. түр барилгаар ямар нэгэн хөрөнгөнд тооцогдохгүй . дотор нь байсан хужаа бараа л байсан

иргэн [66.181.191.108] 2024-02-15 13:31:02

шатаад үнс болоод дуусчихсан

Зочин [66.181.178.184] 2024-02-15 10:20:49

Онцгой байдлын ажилтнууд, ТҮК ийн ажилтнуудын цалинг нэмбэл ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэх байх даа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.