Сонгуулийн хуулийг зөрчиж хаа сайгүй золголдож, хэмжээ хязгааргүй одон медаль тараалаа

Aдмин / Нийгэм

Сонгуулийн тухай хуулиараа элдэв золголт цугларалт хурал уулзалт бэлэг, одон медаль тараах нь сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө хориотой байгаа. Гэтэл эрх баригч голдуу цагаан сарын баярыг тохиолдуулан энд тэндгүй бэлэг сэлт тарааж, уулзалт золголт хийжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх гэх зарим хүмүүс нэр дэвшихээр горилж буйгаа нуулгүй ч хуулийн заалтуудыг харин ч тоодоггүй бололтой. Мөн эрх баригч намын элдэв статустай хүмүүс ч ялгаагүй аймаг сум дүүргүүдэд бэлэг сэлт мэндчилгээ тараасаар. Тэгш бусаар үйлчилдэг, түүнээ дагаж мөрдөх хүн ч олдохгүй бол хууль батлах шаардлага алга.

Томсгосон тойргийн зохион байгуулалт, олон тооны гишүүд сонгогдох энэ удаагийн УИХ-ын сонгууль өмнөхөөс өөр болох нь дамжиггүй гэвч мөнгө эрх мэдэлтнүүдийн хувьд илүү давуу тал болчих ч магадлал бий. Мөрийн хөтөлбөрт бодлого зорилт гэхээсээ илүү танил тал хамаатан саданг, эд зүйл тарааж, мөнгө төгрөг ихээр хандивласанд нь давуу тал бий болдог.

Өнгөрсөн сонгуулиудад нэг нэр дэвшигчээс 5 тэрбум төгрөг дор хаяж сонгуулийн зардалд зарцуулагддаг гэсэн тооцоо гарсан. Эдийн засгийн хямрал арилгаж амжаагүй ийм цаг үед төсвийн хулгайгаар баяжигсад л тийм их хэмжээний мөнгө гаргах чадвартай. Эрх баригчид шударга нэрийн дор өөрсдөдөө ашигтай тогтолцоо бий болгосон.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.86.104] 2024-02-17 12:32:54

ХУУЧИН НИЙГМИЙН ШАГНАЛЫГ ХУУЧИНД НЬ ҮЛДЭЭСЭН БОЛ ОЛОН ХҮН СЭТГЭЛ АМГАЛАН БАЙЖ АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨ ХИЙГЭЭД Л МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙХ БАЙЛАА . МОРЬНЫ ДУУ ДУУЛДАГ МУГЖ БАТБАЯР МУАЖ БОЛМООР БАЙНА ГЭЭД ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙСАН ЦОЛОО ЧАМЛАСАН ЮМ БОЛОВ УУ . ТЭР АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ НЬ ДАРУЙХАН ӨГӨӨД СЭТГЭЛИЙГ НЬ АМРАА УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙХЭД НЬ ЭЛДЭВ СААДГҮЙ .

Зочин [66.181.161.31] 2024-02-18 06:21:53

Батбаярт одоо байгаа шагнал нь хагалттай!! Шуналтай дурак

Иргэн [66.181.182.169] 2024-02-17 10:05:04

Тэнэг мулгуу мангардлал!!!!!!!!! хуурмаг худал зүйл !!!!

Зочин [66.181.189.149] 2024-02-16 19:28:06

Улс төрийг сонирхдог хүн үлдсэн үү? Хөдөөнөөс нийслэл рүү орж ирэх гэж байгаа хүн л Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох гээд байдаг юм.

зочин [66.181.186.109] 2024-02-16 14:06:42

Хэдэн жилийн өмнө Тэргүүний ажилтан гэдэг тэмдгийг тарааж байсан уу? одоо Алтангадас болсон хэрэг үү? удахгүй гавъяат гэдэг тэмдгийг тараах юм байх даа?

zochin [202.72.245.121] 2024-02-16 12:42:16

Jil bur malchid tarialanchdaa buteelch hudulmurch humuusee shagnadag uramshuuldag ulamjlalt ajil saihan bolloo. Alivaa asuudliig buruugaar dugnej bolohgui.

Шагнах шалтаг мондохгүй. [66.181.160.82] 2024-02-16 12:32:18

Одоо тэгээд Мартын 8, Цэргийн баяр, Майн 1, Хүүхдийн баяр, сургуулийн төгсөлтүүд гээд ШАГН-А-А-А-А-Д Л байнадаа. Кх!

Зочин [202.9.46.224] 2024-02-16 12:14:01

Өвөрхангайн төвд хэд хоногийн өмнө бараг бүх хүнд Алтан гадас өглөө шдээ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.