АТГ: Азын дугаараас 12.7 тэрбумыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ

Aдмин / Нийгэм

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины “Азын” гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлснээр одоогийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 төгрөгийн орлогыг “Хүүхдийн төлөө сан”-д төвлөрүүлээд байна. “Азын” гэх 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан үйлдэл шалгагдан шийдвэрлэгдэж байв. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд 2020 онд Зам тээврийн яаманд хоёр удаагийн зөвлөмж өгч, авлигын нөхцөл, шалтгаан бүрдүүлсэн журмыг шинэчлэн батлуулсан нь автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох боломжийг бүрдүүлсэн билээ.

Ингэснээр Зам тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдааг зохион байгуулдаг болов.

Өнөөдрийн байдлаар азын гэх тодотголтой улсын дугааруудыг дуудлага худалдааг зохион байгуулж, 2021 онд 1998 ширхэг дугаарыг 3,630,800,000 төгрөгөөр, 2022 онд 2172 ширхэг улсын дугаарыг 4,728,000,000 төгрөгөөр, 2023 онд 7796 ширхэг улсын дугаарыг 4,376,000,000 төгрөгөөр тус тус худалдаж, сүүлийн гурван жилийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн “Хүүхдийн төлөө сан”-д шилжүүлсэн байна. Зардлын хяналтыг эрх бүхий байгууллага хянаж, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зориулахаар журамд тусгуулсан болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.