ЭТТ: 2023 оны ногдол ашгийг ирэх дөрөвдүгээр сард иргэдэд олгохоор шийдвэрлэлээ

Aдмин / Нийгэм

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдлээ.

Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэхээр боллоо. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгоно.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.42] 2024-02-19 21:44:04

Үүнээс ихийг өгөх боломжтой шүү дээ. Яг үнэн ч шударгаар иргэдэд тараахгүй байгаа нь цаанаа бас л нэг учиртай. Иргэн бүрт дор хаяж багаар бодоход 1 сая төгрөг өгөх ёстой. Бидэнд өгөх ашигаас идэж уугаад явж байгаа нь тодорхой...

Зочин [66.181.176.111] 2024-02-21 07:46:04

Үүнээс их баймаар юмдаа.иргэддээ өгөх болохоор татганаад байх юмаа

М [202.126.91.52] 2024-02-18 15:19:25

1072с зарсан үлдэгдэл бга тэрүүгээр нь тооцох бхдаа сая 73к орж бсан тэгхээр яг ч 256к орохгүй бхөө

Зочин [103.212.119.16] 2024-02-18 15:15:23

76n heden terbuumar ideed. Engiin irgeddee. Oimsniinhoo munguug snahcnihiimaa te

Бямбасүрэн [122.201.31.33] 2024-02-18 13:28:27

Ноогдол ашиг өгөх нэрээр бас наад татвар чинь юу билээ хэдэн зуун сая төгрөг өгч бга биш идэх мөнгө олж ядах юмаа муусайн хулгайчууд зүгээр өгч болохгүй тээ

Зочин [66.181.176.111] 2024-02-21 07:47:04

Харин тиймээ

Зочин [103.57.92.61] 2024-02-18 11:39:43

Хэн нь ч билээ 500, 600 орчим, бөөнд нь өгөх боломжтой гэж яриад байгаагүй юмуу? Бүр цагаан сарын үеэр ч билүү? Яагаад ийм багыг, бүр хуваагаад, сонгууль дөхүүлж хойшлуулж байж өгч бган бол?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.