Дараах байршлуудад шинээр сургууль, цэцэрлэг барина

Aдмин / Нийгэм

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээллээ.

Тэрээр “Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн асуудлыг ихэд анхаарч, төсөвт тусгаж ирсэн. Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн алдаанаас болоод тухайн хэсэгтээ сургууль цэцэрлэгийн хүртээмж багатайгаар байгуулагдсан газруудад газар чөлөөлөлт хийж, улсын сургууль, цэцэрлэг байгуулах зорилгоор төсвийн тодотгол хийгээд байгаа.

Ингэхдээ 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхон
  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу Маршал таун, Кинг тауэр орчимд сургууль
  • Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг
  • Материал имфекс хавьцаа болон Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж холбогдох хөрөнгө оруулалтыг тусгаад байна.

Таван байршилд газрын зөвшилцөлд хүрсэн. Мөн улсын сургууль, цэцэрлэг барих шаардлагатай арван байршил байгаа учраас газар чөлөөлөлтийн мөнгийг төсвийг нэмсэн. Үүнээс гадна тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байранд нь 4.5 тэрбум төгрөгөөр капитал засвар хийхээр тодотгол оруулсан.

Энэ онд нийслэлээс сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд нийт 146 тэрбум төгрөгийг төсөвлөсөн” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.36] 2024-02-23 11:33:16

Нүхт грийн арт хотхонд улсын сургууль барьж өгнө үү олон оршин суугчид хүсч байна

Зочин [43.228.131.42] 2024-06-07 08:01:34

НҮХТ нтр тийшээгээ сургууль барьж та нарын хууль бус газрыг үнэд оруулхуу тээ зайлаарай

Оршин суугч [211.36.145.3] 2024-02-22 16:58:09

Чойжилсүрэнгийн барьсан том том хороолол 1 ч улсын сургууль цэцэрлэггүй.. Хүннү 2222 хороолын зүүн талд 1 сургууль баримаар байна Тэнд жаахан газар үлдсэн мөн түүнийх гэсэн.

БҮХ ХҮМҮҮС [103.57.94.145] 2024-02-20 14:16:38

ГАЗАР ОЛГОХДОО СУРГУУЛЬ, ЭМНЭЛЭГБАРИХ ДААЛГАВАР ХАМТ ӨГЧ БАЙ ЭНЭ ТАЛААР ХУУЛЬ ТОГТООМЖ ГАРГА НЯМБААТАР АА

Зочин [202.126.91.1] 2024-02-19 10:48:29

Сүхбаатар дүүргийн 9 хороо, Хоймор оффисоос хойшоо барилгажаад газаргүй боллоо. Тэр хавьд нэг сургууль цэцэрлэг хэрэгтэй. Эртхэн газар олоод эхлүүлмээр л бна. Хотын даргаа

Зочин [219.240.4.62] 2024-02-19 07:54:49

ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР ...болжээ .БАЯРЛАЛАА .

гоё байна [66.181.160.87] 2024-02-17 18:10:35

Маш гоё


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.