Энэ онд нийслэлд 48 цэцэрлэг, 27 сургууль зэрэг нийт 158 төсөл хэрэгжиж байна
Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд сургууль, цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг хамруулсан 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй.
Үүнээс энэ онд 48 цэцэрлэг, 27 сургууль, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулснаар цэцэрлэг 8,270 ор, сургууль 17,240 суудлаар хүчин чадал нь нэмэгдэх юм.
2023 онд нийслэлд 13 сургууль, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ашиглалтад орж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 8,880 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 240 ороор нэмэгджээ.
Мөн 18 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20 цэцэрлэгийн барилга худалдан авснаар хүчин чадал 5,265 ороор нэмэгдсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл