“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 21 аймаг, нийслэл, томоохон их сургуулиудын номын санд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг хүлээлгэн өглөө.
Дээрх бүтээл нь түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулсан, хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай.
Номын удиртгал хэсэг ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга, агуулгыг нь ойлгомжтой байдлаар тайлбарласан юм.
Номыг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран 2022-2023 онд, жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирдсан.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:57
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:57
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [103.57.92.187] 2024-05-09 19:49:04
Мао зэдон нууц товчоонд засвар хийж өөрчлөлт оруулсан. Жинхэнэ ориг түүх нь англид бий
Зочин [202.126.90.223] 2024-05-07 21:38:11
Хятад болон дагуур хэлтэй хүн энэ судалаачдын дотор байгаа л гэж найдахаас. Аягүй бол байхгүй байж мэднэ дээ.
Зочин [202.126.90.223] 2024-05-07 21:40:31
Тэгвэл дамдинсүрэнгийн нууцтовчооноос ялгаагүй л. Гэсэн үг л дээ.
Зочин [66.181.189.137] 2024-05-07 17:38:49
Түүхийг мартаж болохгүй. Хэт нэмж, хасаад бичих хэрэггүй. Бурхан халдун гэж аль уул болохыг мэдэхгүй хэрнээ орчин цагт хэнтийн нурууны нэг уулыг таамгаар нэрлээд яваад байна. Таамаг бол таамаг.