“Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгал" үзэсгэлэнг нээв

Д.Тулга / Эдийн засаг

Энэ хүрээнд “Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгал" үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музей /Төв байр-Хуучин барилга/-д энэ сарын 9-ний өдөр нээж, ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн 10 дугаар Ерөнхий чуулганы зочид, төлөөлөгчдөд толилууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор Монгол бичгийн анхны дурсгал болох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн хадны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ний 400 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаад буй билээ.

Уг үзэсгэлэн гурван хэсэг агуулгатай:

“ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас Олон улсын, бүс нутгийн өвд бүртгэгдсэн өвүүдийн тусгай үзэсгэлэн

Үүнд:

1.1. “Монгол шунхан Данжуур” ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн. (2011 он)

1.2. “Есөн эрдэнийн Ганжуур” ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өвд бүртгэгдсэн. (2013 он)

1.3. “Сахиусан Дара эх” Ази-Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэгдсэн. (2014 он)

1.4. “Мэргэд гарахын орон судрын модон бар” Ази-Номхон далайн бүс нутгийн хөвд бүртгэгдсэн. (2016 он)

1.5. “Данжуурын гэрэлт хөшөө” ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд Монгол шунхан Данжуурын нэмэлт болж (inclusion) бүртгэгдсэн. (2017 он)

1.6. “Цогтын хадны бичээс” ЮНЕСКО-гийн ''Дэлхийн дурсамж'' хөтөлбөрийн олон улсын дэлхийн өвийн жагсаалт (2023 он)

1.7. Нэр дэвшүүлж буй өв “Халхын ноёдын угсаа залгамжилсан хүрдэн зураг буюу Халхын 4 хааны угийн бичиг” (цахим танилцуулга)

Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг, үндэсний бичгийн дурсгал, ном, хэвлэл

Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг, үндэсний бичгийн дурсгал хэмээх нэгдүгээр хэсэгт, монголчуудын хэрэглэж ирсэн соёмбо, тод, дөрвөлжин, вагиндра зэрэг бичгээр бичсэн ном судар болон түүнд холбогдох судалгааны бүтээлийг хамарч буй юм. Эртний эрдэмтэн мэргэдийн бүтээн туурвисан хэл шинжлэлийн холбогдолтой гар бичмэл сурвалж болон толь бичиг зэргийг дээжлэн багтаав. Үүнд, Равжамба Данзандагвын зохиосон “Монгол үсгийн ёсыг сайтар номлосон Хэлний чимэг хэмээгдэх оршив”, монгол хэлний хамгийн анхны тайлбар толь болох “Хорин нэгт тайлбар толь”-ийн 1717 оны бээжин модон барын хэвлэл, Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, орчуулагч, толь зүйч С.Шагж багштаны туурвисан “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон чандманийн эрих”, “Дөт зам” зэрэг гар бичмэл болон 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 111 жилийн тэртээ Нийслэл хүрээнээ хэвлэгдэж байсан “Шинэ толь” сэтгүүл зэргийг дурдаж болно.

“Бичиг соёлын өв” Үнэт ховор номын музейн үзмэр, эд өлгийн зүйлс

Монгол Улсын Үндэсний номын сангийн Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй хосгүй үнэт, үнэт үзмэрүүд болон нүүдэлчин монголчуудын бичиг, номын гайхамшгийг харуулсан хосгүй нандин бүтээлүүд, гар бичмэл, барын ном судар, монголчуудын бичиг номын хэрэглэгдэхүүн болох номын донтор, арьсан баринтаг, модон шогол, үнсэн самбар, хулсан үзэг болоод уламжлалт хэвлэлийн онцлогийг харуулсан модон бар, чулуун бар, хорголжин барын дурсгалуудыг тайлбарлан танилцуулах болно.

Үзэсгэлэнд 500 гаруй бичиг үсгийн дурсгал, судар, үзмэр, эд өлгийн зүйлс, ном, хэвлэлийг дээжлэн дэглэжээ. Тус үзэсгэлэн энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:34

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:34

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Гайхамшиг [122.201.31.71] 2024-05-12 09:17:02

Монголд гайхамшиггүй юм гэж юу ч байхгүй. Ингэж солиорч өөрсдийгөө хуурсаар байтал хорвоо дэлхий улам бүр биднээс алсран хөгжсөөр. Нэг л их гайхамшиг ярьсан хүмүүс. Бодит байдал дээр улных болсон

Уйгаржин бичиг хүчтэй хөгжиж чадах уу? [66.181.183.25] 2024-05-12 02:19:22

Уйгаржин бичиг цаашид ашиглагдах уу? Дэлгэрч чадах уу? Монгол Улсын өнөөгийн хүн ам үүнийг жинхэндээ хүсч байгаа юм уу? Хүүчин монгол бичгээр босоо бичиж хэвлэдэг техник, технологи Монголд байгаа юм уу? Хүн ам чинь уйгаржин бичгээс илүү англи хэл сурч гадаад гарах сонирхолтой байгаа юм биш үү?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.