Уяанаасаа алдуурсан нохой 7, 8 настай хоёр хүүхдийг хазаж, гэмтээжээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр уяанаасаа алдуурсан нохой 7, 8 настай хоёр хүүхдийг хазаж гэмтээсэн гэх гомдол Цагдаагийн байгууллагад иржээ. Орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан хамгаалалтгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, эзнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заажээ. Харин хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 20.15-р зүйлд зааснаар 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эсвэл 240-720 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хэрэв энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндд хохирол учруулж хохирогч нас барсан бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жилийн хугацаагаар торгох ял шийтгэнэ гэж заажээ. 2023 онд энэ төрлийн 17 гэмт хэрэг, 2024 байдлаар энэ төрлийн гурван хэрэг бүртгэгдэн шалгагдсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.