Морин хөтөч хийж явсан 15 настай хүүхэд усанд живж амиа алджээ

Aдмин / Нийгэм

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хэрхлүүр нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр” нуурын эрэг дээр амраад аяллаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан нэг хүүхэд сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 22:30 цаг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч, 100 км замыг туулан 19:53 цагт очиж, А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.178] 2024-07-01 23:22:34

Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахдаа эцэг эхийнх нь зөвшөөрлийг авдаг болуу. Хэдэн төгрөг олж хэрэглээндээ зориулах гэж бодож явсан байх даа жоохон амьтан. Эвий минь

Зочин [66.181.161.28] 2024-07-01 20:31:16

Эцэг эх нь гэж эргүү хүүрнүүд юмаа

Зочин [66.181.161.36] 2024-07-01 17:45:26

Ядаж л хантааз өмссөн бол хөвөөд ч болтугай бж бх бсан юм даа.ХАРАМСАЛТАЙ

Battogtono [122.201.31.242] 2024-07-01 21:27:38

yg tiim

Зочин [122.201.31.242] 2024-07-01 21:27:07

yg zov

Зочин [59.153.112.208] 2024-07-01 14:32:17

Ar geriinhen ni yu bodoj joohon hvvhed yvuulsan yum boldoo haramsaltai

Zochin [209.89.240.99] 2024-07-01 12:16:35

Ewii hairan ami. Ireeduigee gerelteigeer harj bsan balchir huu amia aldlaa Huugiin ami nasiig hamgaalah uuregtei juulchni company yaj ajilj bna

Zochin [209.89.240.99] 2024-07-01 12:14:50

Us gatlah ued ayulguin hantaaz omsuulj bgaachee Aylal juulchlaliin buh bguudad iim shaardlaga tawidag bolmoor bna

Зочин [122.201.31.141] 2024-07-01 14:23:55

Тийм шүү. Уснаас хамгаалах хантааз өмсгөхгүй дээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.