Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 18.9 мянгаар нэмэгджээ

Aдмин / Нийгэм

ҮСХ-ны мэдээгээр улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 80.8 мянга буюу 32.7 хувиар өсжээ.

Манай улсын хилээр 2024 оны эхний хагас жилд 3 071.4 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 953.7 (45.0 хувь) мянгаар нэмэгджээ. Мөн энэ оны эхний хагас жилд 1 547.3 мянган зорчигч улсын хилээр орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын:

  • 31.8 хувь нь Замын-Үүд,
  • 25.8 хувь нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар,
  • 10.3 хувь нь Гашуун сухайтын боомтоор,
  • 10.2 хувь нь Алтанбулагийн боомтоор,
  • 5.5 хувь нь Шивээ хүрэн боомтоор,
  • 16.4 хувь нь бусад боомтоор оржээ.

Улсын хилээр орсон зорчигчдын 1 219.1 (78.8 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 328.2 (21.2 хувь) мянга нь гадаад улсын иргэд байна.

Улсын хилээр орсон Монгол Улсын иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 407.4 (50.2 хувиар) мянгаар, гадаад улсын иргэд 80.8 (32.7 хувиар) мянгаар тус тус өсөв.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 86.3 хувь нь 30 хүртэл хоног, 0.4 хувь нь 60 хоногоос дээш, 1.2 хувь нь 90 хоног хүртэл, 12.1 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 59.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, 35.0 хувь нь Европ, 2.7 хувь нь Америк, 1.5 хувь нь Ойрх Дорнод, 1.1 хувь нь Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын:

  • 30.7 хувийг БНХАУ-ын иргэд,
  • 29.4 хувийг ОХУ-ын иргэд,
  • 19.0 хувийг БНСУ-ын улсын иргэд,
  • 3.0 хувийг Казахстан улсын иргэд,
  • 2.4 хувийг Япон улсын иргэд,
  • 2.2 хувийг АНУ,
  • 13.3 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо энэ оны эхний хагас жилд 245.8 мянга болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.9 (8.3 хувь) мянгаар өссөн байна. Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, БНХАУ-ын жуулчид 21.7 (57.8 хувь) мянгаар, БНСУ-ын жуулчид 9.9 (27.5 хувь) мянгаар, Казахстан улсын жуулчид 2.0 (26.4 хувь) мянгаар, Япон улсын жуулчид 0.5 (7.7 хувь) мянгаар тус тус нэмэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.