О.Оюунчимэг: Улаанбаатар орчмоор аадар бороо өнөө шөнө үргэлжилж орно. Маргааш үдээс хойш зогсох төлөвтэй байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудаар аадар орж байна.

Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орно. Маргааш долоодугаар сарын 26-ны үдээс хойш зогсох төлөвтэй байна.

Долдугаар сарын 27-ноос агаарын хэм дулаарч, долоодугаар сарын 28, 29-ний өдрүүдэд түр зуурын бороо орох төлөвтэй байна.

Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно. Иймд Хэнтийн уулсаас эхтэй томоохон голууд үерлэх магадлалтай учир голын ай сав дагуу нутаглаж байгаа иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэж танилцууллаа.

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-76 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Үүнээс хамгийн их нь Дорнодын Баян-Уулд 76 мм, Баяндунд 43 мм, Хэнтийн Батширээтэд 56 мм, Дэлгэрхаанд 43 мм, Дадал, Цэнхэрмандалд 39 мм, Өмнөдэлгэрт 38 мм, Жаргалтхаанд 27 мм, Төв аймгийн Мөнгөнморьтод 38 мм, Төв аймгийн Бүрэнд 27 мм, Сүхбаатарын Асгатад 34 мм, Баруун-Уртад 29 мм, Наранд 27 мм, Дорноговийн Сайншандад 32 мм, бусад нутгаар 0.0-24.6 мм бороо оржээ.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.