Өмгөөлөгч н.Анхбаяр: ЦЕГ-аас хувь хүний нууцыг мэдээлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна

Aдмин / Нийгэм

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-ны сайд О.Алтангэрэл болон цагдаагийн байгууллагын удирдлагууд талийгаач О-ийн ар гэрийнхэнтэй уулзсан талаар талийгаачийн өмгөөлөгч н.Анхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа тул хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Албан ёсоор шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа талийгаачийн гэр бүлийнхний зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр төлөвлөсөн.

Сая ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл талийгаачийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлээд, Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын дарга нарт албаны шалгалт явуулах чиглэл өгснөө мэдэгдсэн.

ЦЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ амь хохирогчийн хувийн мэдээллийг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөлгүй мэдээлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Шинжээчдийн дүгнэлт гарсны дараа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, буруутай этгээдийг шалгаж тогтооно гэдэгт итгэж байна" гэж ярилаа.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

dgm [192.82.64.147] 2024-07-26 16:09:41

ямар юмных нь хувь хүний нууц байдаг пм, сэрдэгдсэн хэргийнх талаар ярьсан штээ

Зочин [46.211.121.74] 2024-07-26 13:52:23

Хувь хүний нууц гэж нэг айхтар заалт хууль дүрэмдээ оруулж ирээд бүх л хэргийг нуун дарагдуулж, хувилддаг аргатай болж дээ, сайд нь хүртэл ярьдаг болж.. Энэ хувь хүний нууцын тухай дүрэм журмыг эргэн харж, юугийн нь нууцлах ёстой, юугийн нь ил тод бичих ёстойг зохицуулах цаг нь болжээ, ар гэрийнхэн ил тод яриад байхад юугийн нууцлаад байдгыг нь нэг их ойлгохгүй бншүү...Барууны орнуудад хувь хүний нууц гэж нэг заадт байдгыг манайхан шууд орчуулж хуулаад дүрэм журамдаа оруулчихсан байхгүй юу даа , тэгээд яаж ашиглахаа мэдэхгүй, шууд үгийнхэн утгаар л яваад бндаа.

Зочин [202.126.89.160] 2024-07-26 13:52:21

тэнэг цагдаа нартай үхэр монголыг сэлэм, данх хөгжүүлж байна

зочин [66.181.190.171] 2024-07-26 12:21:51

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг нэн даруй сэргээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.