Байгалийн ойг нөхөн сэргээх нь зарим бүс нутагт мод тарихаас илүү үр дүнтэйг судлаачид баталжээ

Aдмин / Нийгэм

Улс орнууд дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор олон тэрбум мод тарих амлалт авч байгаа.

Тэгвэл энэ хүчин чармайлтынхаа талыг нь байгалийн ойг нөхөн сэргээхэд зарцуулбал илүү үр дүнтэйг шинэ судалгааны тайлан харуулсан байна.

“Зарим газарт мод шинээр суулгах нь ач холбогдолтой байж болох ч зарим газарт байгалийн ойг нөхөн сэргээх нь илүү үр дүнтэй. Хэрвээ хүлэмжийн хийг хамгийн бага зардлаар бууруулахыг хүсэж байвал байгалийн нөхөн сэргээлт, мод тарих хоёр аргыг хослуулах хэрэгтэй” гэж АНУ-ын Орегоны Их сургуулийн судлаач Жэкоб Букоски ярьжээ.

Түүний хамтран явуулсан судалгааны ажлын тайлан саяхан “Nature Climate Change” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Судалгаанд дэлхийн 138 улсын нутаг дэвсгэрт 30 жилийн хугацаанд нэг модны төрөл зүйлийг шинээр тарих болон байгалийн ойг нөхөн сэргээхэд хэр хэмжээний зардал гаргаж, ямар үр дүнд хүрэхийг тооцоолжээ.

Ингэхэд судалгаанд хамрагдсан бүс нутгуудын 46 хувьд байгалийн ойг нөхөн сэргээх хувилбар илүү зардал багатай нь харагдсан байна.

“Одоогоор улс орнууд мод тарих үндэсний хөтөлбөртөө маш их анхаарал тавьж байна. Гэхдээ энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй илүү үр дүнтэй тэмцэх бусад боломжийг алдахад хүргэж болзошгүй юм” гэж судлаачид анхааруулжээ.

Газар зүйн байрлалаар нь авч үзвэл Мексикийн баруун хэсэг, Андын нурууны бүс, Өмнөд Америк тивийн өмнөд үзүүр хэсэг, Африк тивийн баруун болон төв хэсэг, Энэтхэг, өмнөд Хятад, Малайз, Индонез улсын нутаг дэвсгэрт мод тарьснаас ойг сэргээх нь илүү үр дүнтэй гэж дүгнэсэн байна.

Харин Карибын тэнгисийн сав газар, Төв Америк, Бразил, Африк тивийн зүүн, хойд, өмнөд хэсэг, Хятадын хойд хэсэг, Зүүн хойд Азийн эх газрын хэсэг, Филиппинд мод тарих нь илүү оновчтой гэж дүгнэжээ.

Эх сурвалж: AFP

ikon.mn


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.175] 2024-07-31 06:40:41

Тэрбум мод тэнэглэл ээ зогсоож хүр хорхойтой тэмцэх ажлаа идэвхтэй хмйхгүй бол ямар байгааг манайд хармуцдаг хүн бна уу?

Зочин [66.181.161.7] 2024-07-30 23:35:06

Манайд ийм газар маш их. Хүний гараар сүйдсэн ойн асар их талбай бий. Сэлэнгэ аймаг нэлэнхүйдээ. Завханы Тосонцэнгэл.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.