Профессор Н.Икеда: Жийрэг улсын байр суурийг өөрт ашигтайгаар эргүүлэх нь: Япон, Монголыг харьцуулан эргэцүүлбэл…

Д.Тулга / Улстөр

Жийрэг улсын байр суурийг өөрт ашигтайгаар эргүүлэх нь: Япон, Монголыг харьцуулан эргэцүүлбэл…

Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль,

зочин профессор Н.Икеда

Оршил: Украины дайнд үүссэн 2 шинэ хүчин зүйл

Умард Солонгос Украин руу цэргээ илгээж, дайнд оролцохоо зарласан үйл явдлаас гадна бас нэгшинэ хүчин зүйл нэмэгдэв. Энэ сарын 6-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд мөнхүү дайныг үтэр түргэн зогсоохыг уриалагч Дональд Трамп ялсан ньяах аргагүй цоо шинэ хүчин зүйл болж байна. Украины дайнд хамсан оролцож буй Орос ба УмардСолонгос нь 1950 онд Хятадын сайн дурын арми Солонгосын дайнд оролцсоноор Хятад-Солонгосын “цусан барилдлагат харилцаа”-г эхлүүлсэн түүхийгдахин давтаж байна. Сүүлийн үед гарч ирж буй, бүрэн магадлагдаагүй мэдээнээс үзвэл Умард Солонгосын цэргүүд фронт дээр очин тулалдаж буй бөгөөд амиа алдагдсдын дотор тэдний цэрэг илэрсэн гэх ажээ.

​Умард Солонгосоос Украины фронтод цэрэг илгээсэн үйлдэл нь, их гүрнүүдийн дунд хавчуулагдсан жийрэг улсын сонголтын хувьд зөв, буруу эсэхийг хэлэхэд хэцүү ч, бүс нутгийн улс гүрнүүдийн хандлагад чанарын өөрчлөлт гарах нь гарцаагүй биз ээ. Трампын ялалтыг “эвтэйхэн ашиглах” боломж гарч ирж байна. Харин хэрхэн“ашиглах” нь тухай тухайн улс нь дор бүрнээ өөрсдөө шийдэх хэрэг.

Асуудлын учиг: Жийрэг улс гэх ухагдахууныг дэвшүүлэн тавихын учир

​Владимир Путин 2005 оны 4 дүгээр сард нийтэд хандаж хэлсэн үгэндээ “Зөвлөлт Холбоот Улсынзадрал бол 20 дугаар зууны хамгийн том эмгэнэл”хэмээн мэдэгдэж байв. Хэт их гүрний байр сууринаас жирийн нэг их гүрний байр суурь луу “сайн дураарааунасан” тэрхүү үзэгдлийг өөрийн зүгээс тийн үнэлсэн бололтой. Гэвч, Путиний дүгнэлт эргэн тойрны жийрэг улсуудад нэлээд ноцтой нөлөө үзүүлж эхэлсэн юм. 2022 оны 2 дугаар сард эхэлсэн Украины дайн түүний нэг жишээ болно. Энэ дайн, 1991 оны задралаас хойш болж буй, Оросын “алдсан нутгаа олж авах”-д чиглэсэн нэг том алхам болж байна.

​Украин энэ дайнд зөвхөн өөрийн хүчээр цэргийн хангалтаа хийж чадахгүй. Америк, Англи зэрэг НАТО-гийн элдэв улсын дэмжлэг байж гэмээнэ, тулааныг үргэлжлүүлэх боломжтой болно. Украин нь өөрийгөө Оросын жийрэг улс мөн гэдгээ мэдэж мэдэрч байсан сан бол, Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэхгүйбайж болох байв. Энэ дайн эхэлснээс хойш 2 жил 8 сарөнгөрөхөд Умард Солонгосыг хүртэл дайнд татан оруулчихлаа.

​Тэгвэл цаг хугацааны энэ мөчлөгт, жийрэг улс гэж юу юм бэ, жийрэг улсын үүрэг зорилго гэх зэрэг сэдвийг нааштай талаас нь бодож эргэцүүлж үзэцгээе.

1 Жийрэг бүсийг бүрдүүлэгч улсуудын гадаад бодлогын талаар

Хэт их гүрэн, их гүрний эргэн тойронд байрлах улсуудын тухайд, гадаад бодлогодоо маш нухацтай хандаж мэдээлэл цуглуулах, цагийн байдалд дүгнэлт хийх чадвараа хөгжүүлж байж, улсынхаа урагшдавших жанжин шугамыг бодож боловсруулахгүй бол, Украины эмгэнэлийг давтан дууриах зам руу орох нь баараггүй. Украин гэхэд өөрийнхөө “жийрэг улс” гэх геополитикийн байр суурийг бүрэн танин мэдэжчадаагүйн учир, Оросын цэргийн тусгай ажиллагааг өдөөсөн хэрэг юм.

​Украины өдөөсөн “гэмт хэрэг” болох “Оросоос тусгаарлагдах” хүсэл зорилгыг өдөөгч “ардчиллыг дэмжигч хүчин” нь, өөр зүгийн хүч нөлөөнд хэт дулдуйдаж, нэгэн цагт ахан дүүс явсан Орос улсын эсрэг, ихээхэн басамжилж дорд үзсэн байдлаар харьцсан юм биш байгаа даа? Тийм хандлагыг нь Оросын зүгээс харахад, өөрийн улсын хил хязгаарын нэгэн хэсэгт төдийгүй, төр улсынх нь оршин тогтнохуйд аюул учруулах эрсдэл мөн боллоо гэж дүгнэсэн хэрэг биз.

​Орос ба Киев хоорондын харилцан ойлголцол хангалтгүй байсан бололтой. Үгүй, хангалтгүй байхдаа зүгээр гэх хүчин фракц нь, жийрэг улсаараа байх нь зүйтэй гэх үзэлтэй хүчнээ давж дийлсэн тэр мөчид “цэргийн тусгай ажиллагаа” гэх эмгэнэл үүсжээ.Украины талын дайныг үргэлжлүүлэх чадвар нь, зэр зэвсгийн тал дээр, бусдын хүчинд дулдуйдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг үнэлж дүгнэхэдтөвөгтэй юм. Нөгөө тал дур зоргоороо цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн ба түүнд өртөж буй тал нь “хохирогч” мөн гээд хялбархнаар дүгнэлт хийчихэж боломгүй нөхцөл байдал юм.

2 Казахстаны ерөнхийлөгч Монголд төрийн дээд хэмжээний айлчлал хийв

​10 сарын 28-аас 29-нд хийсэн айлчлал, 16 жилийн дараа давтагдаж буй үйл явдал ажээ. Хоёр тал харилцааныхаа талаар дүгнэн хэлэлцэж, хууль эрх зүйн суурийг бэхжлүүлэх агуулгаар баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Хоёр улс уул нь шууд хиллэж байсан түүхтэй. Гэтэл, Цагаан хаант Оросын үед, хоёр улсын хооронд Орос ба Манж Чин улсын хиллэх зурвас 60 км орчим байхаар тогтжээ. Энэ шийдвэр нь тухайн үеийн их гүрнүүд болох Орос, Чин хоёрын санаатайгаар хийсэн үйлдэл мөн гэх дүгнэлтийг монголын нэгэн эрдэмтнээс сонсож байв. Орчин үеийн түүх эхлэхээс өмнөх цаг үед тэр бүс нутаг угаас Монголын мэдлийнх байж ирсэн билээ.

​Өнөөгийн хоёр улс нь Орос ба Хятад гэх хэт их гүрнүүдийн дундах жийрэг улс гэдгээрээ нийтлэг. Аль аль нь, далай тэнгист хамааралгүй дотоод эх газрын улсууд. Энэ удаагийн Казахын айлчлалын үеэр албан ёсоор зарлагдаагүй, санал солилцооны дотор, Умард Солонгосын зүгээс Украины дайнд цэрэг илгээсэн тухай асуудал огт хөндөгдөөгүй гэж төсөөлөх нь хэтэрхий логикгүй зүйл болох биз.

​Хоёр улсын тэргүүний уулзалт ярилцлагын агуулга нь, Узбекстан гэх зэрэг бусад хамааралтулсуудад үлгэр болж тусах биз ээ. Токаев ерөнхийлөгч нь, ховорхон тохиолдох, арвин туршлагатай ахмад дипломатын намтартай нэгэн тул, дотоод эх газрын улсууд түүний хэлэх үг, хийх үйлдлийг анхааралтай сонсон ажиглах нь лавтай. Путин ч гэсэн Токаевийн саналыг хэрэгсэхгүй байж чадахгүй. Токавийн энэ цаг мөчид Монголд айлчилсаны утга учир гүн гүнзгий мэт.

3 Жийрэг улсын өөртөө засах эрхийн агуулга

​Монгол ба Казахстаны хиллэх хэт их гүрэн ба хуучны хэт их гүрэн болох Хятад, Оросын зүгээс өнөө үед дэвшүүлэн хэрэгжүүлж буй гадаад бодлогын хариуд, жийрэг улсын байр сууринаас хэдийхэмжээний нөлөөлөх чадвар, өөртөө засах эрхтэй байж чадах вэ? Улсын хэмжээнээс хамаарах хэдий ч, шинэ, хуучин хамаагүй, үүсэл гарал, түүх нь огт холбоогүй биш билээ. Хөрш улс болохын хувьд, өнөө хүртэлх түүхэн замнал нь нарийн шижмээр холбогдоно. Тийм үнэр ч бас, энэ удаагийн Токаев ерөнхийлөгчийн Улаанбаатарын айлчлалаар мэдрэгдэж байлаа.

​Энэ удаагийн айлчлалаас тодорхой болсон нь, жийрэг улс нь гадаад бодлогынхоо үйлчлэх нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд адилхан жийрэг улстайх харилцаагаа хүчтэй болгох шаардлагатай гэхзүйл мөн. Жийрэг улсын харилцаа хүчтэй байх тусмааих гүрэнд үзүүлэх нөлөөлөх чадвар ба тогтоон барихчадвараа хүчтэй болгож чадна гэсэн үг. Хэдий жийрэг улс ч гэлээ, хоёр улс хоорондын харилцаанаас илүү,эргэн тойрны улсуудтайх хамтын ажиллагаанаас тогтох олон талт харилцааг хүчтэй хөгжүүлэхэд чиглэсэн дипломат ажиллагааны хүчийг бий болгож чадваас их гүрэн ч гэсэн дураараа бодлогоо тулгаад байж чадахгүй болох магадлалтай.

4 Япон эдийн засгийн хувьд их гүрэн боловч, Америк, Хятадын дундах жийрэг улс

2008 оны эдийн засгийн хямралаас улбаалсан америкийн эдийн засгийн огцом хумигдал, дэлхийн эдийн засгийн уналтыг өргөн хүрээтэй, санхүүмөнгөний хөтөлбөр хэрэгжүүлэх замаар даван туулж чадсан Хятадын эдийн засаг огцом өсөлтийг үргэлжлүүлсээр 2010 онд Японоос түрүүлж, дэлхийд 2-т жагсах эдийн засаг болж чадав. Хятадын түүнээс хойших улстөрийн байр суурийн бэхжилт нь тэрхүү үр дүнд тулгуурласан зүйлс байв. АНУ-тай шууд өрсөлдөх хэт их гүрэн болж үсрэн гарч ирсэн нь тэр байв.

Тэрхүү үзэгдэлтэй зэрэгцэн, Японд, хэдийгээр өөрөө хүсээгүй ч, Америк-Хятадын дундах жийрэг улс болох үйл явц үргэлжилсээр ирлээ. Үүнд сүүлийн 30 гаруй жилийн Японы эдийн засгийн зогсонги байдал ч нөлөөлжээ. Энэ бол бодлогын үр дүн мэдээж биш. Японы эдийн засагт Америк, Хятадын зах зээлийн аль аль нь хэрэгтэй байгаагийн илрэл биз. Энэ байдал Монголын тухайд түүхий эд нийлүүлэх зах зээл болохын хувьд Хятадаас хамааралт байдал нь өсөннэмэгдсээр буйтай нэг талаас төстэй гэж болох юм.

​Гэвч, Америк, Хятадын харилцаа улам бүр хурцадмал байдалд орсоор байвал, японы гадаад бодлого дахь энэ хоёр улстайх харилцааны агуулгыг дахин эргэж харах шаардлага гарч ирж байна. Энэ нь, далайн тээврийн гол зангилаа цэг болох Тайваний газар зүйн байрлал Японы оршин тогтнох нөхцөлийн хувьд үхэх сэхэхийг шийдвэрлэх чухал хүчин зүйлболж байдагтай холбогдоно. Америк, Хятад хоёрын аль алин рүү нь харж “маасайж инээлээ” гээд асуудал шийдэгдчихгүй. Өөрийн улсын “далайн нийтийн орон зайд чөлөөтэй зорчих эрх”-ээ хамгаалахын тулд, Америкийн байр суурийг өөрийн зүгээс санаачилга гарган идэвхтэй дэмжихээс өөр сонголт үгүй. Тиймээс, энэхүү Тайваний асуудал дээр, Бээжингийнхний тавьдаг Тайванийг улсдаа нэгтгэх зарчмын эсрэг байр суурь дээр зогсохоос өөр замгүй болно. Энэхүү ацан шалаанаас гарах арга зам байж болох уу?

​Ямар ч байсан, Тайванийг нэгтгэж авах гэсэн хятадын санаархалтай нэгэнт зөвшилцөхгүйгээс хойш,энэ асуудалд гарах гарц байхгүй гэж болно. Тэгвэл, нэгэнт Хятадтай зөвшилцөх зам байхгүйгээс хойш, цөмийн зэвсэгтэй болно гэх бодлогын сонголтыг авч үзэхгүй байж болохгүйд хүрнэ. Цөмийн зэвсэгтэй Хятад, Умард Солонгостой цэрэг зэвсгийн хувьд хүч тэнцүү болохын тулд цөмийн зэвсэгтэй болохоос өөр аргагүй. Япон цөмийн зэвсэгтэй болчихвол Япон-Америкийн харилцаа ч урьдахаас өөр агуулгатай болно. Жийрэг улсын байр суурь бүхий агуулга өргөн хэмжээгээр өөрчлөгдөнө.

Төгсгөл: Хэт их гүрний өөрийн ашиг сонирхлыг тэргүүнд тавих сэтгэлзүйг сөрж чадах дипломат ажиллагааны чадвартай болох нь

​Жийрэг улсын байр сууринд тавигдсан улсуудын хувьд өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд олон улсын тавцнаах хамтын ажиллагааг эрчимжүүлэхшаардлагатай. Монголын тухайд, өнөөгийн тусгаарулсынх нь гадна талд, хил залгаа Орос, Хятадад олон тооны монгол угсаатан амьдран сууж байна. Тэдний ашиг сонирхол манайд огт хамаагүй гэх байдлаар хандаж болохгүй биз. Тэрхүү асуудлыг ухамсарлах нь дипломат ажиллагааны чадварыг сулруулна гэж бодохгүй байна. Харин ч, нэгэн ижил угсаатныхаахувьд улстөрийн бус харилцааг хөгжүүлэх чиглэлд шинэ алхмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу.Энэ нь зөөлөн хүчний хүрээнд явагдах ёстой гэж бодно.

​ Японы тухайд гэвэл, Америк-Хятадын сөргөлдөөн дунд ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзэж болох жийрэг улсуудтайх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хэцүү зүйл биш. Учир нь, Япон анхнаасаа бодлогын шинжтэй ямар нэг далд санаархалгүйгээр эдийн засгаар хамтран ажиллах замаар олон талт харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй. Гагцхүү, тэрхүү харилцаан дээрээ зөөлөн хүчний хувьд ямар агуулгаар баяжуулж явах вэ гэдгийг бодолцох ёстой. Тэгэхдээ харилцан ашигтай байх зарчмыг баримталсан зөөлөн хүчийг гүнзгийрүүлэн эрчимжүүлэх шаардлагатай болж байна.

​Япон нь түүхэн асуудалдаа хэт удаан орооцолдсоноос болоод ч гэх үү, ерөөсөө, түүхийгзэвсэг болгож ашигласан дайны бодлогод өртөж, хүч тамираа соруулахын горыг хангалттай амсаж ирлээ. Тиймээс зориг зүрх гаргаж байгаад, тэрхүү хүнд байдлаас үтэр түргэн ангижирч “төрөл арилжих”шаардлага зайлшгүй урган гарч ирж байна. Эс тэгвээс,нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзан хойш суух зангаасаа хэзээ ч салж чадахгүй болов уу. “Төрөл арилжих”-д цөмийн зэвсэгтэй болох сэдэв ч мэдээж хамрагдана.

​Улсынхаа хилээс хальж олон тооны “аз жаргал”-ыг бүтээх зорилгод тэргүүлэх ач холбогдол өгч чаддаг л юм бол, жийрэг улс хэмээх сул талаа хүчтэй тал болгох арга зам олдож л таарна. Тийм итгэлтэйгээр урагшлан зүтгэх нь юу юунаас ч илүү чухал биз ээ.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2024-11-13 13:06:39

Өдсөн тэнэглэлд бүү авт

зочин [59.153.86.104] 2024-11-13 11:01:49

103 57 92 143 гэх бичигчээ монгол хэлний зөв бичгийн дүрмийг сайн сур . казахын төр улс байгаагүй нь үнэн тал нь шинжаанд , тал нь оросын эзэнт улсад харьяалагдаж байх үед манай монголын тагна- тувагийн хязгаартай шууд хиллэж байлаа . тува-г зөвлөлт орос өөртөө нэгтгэж аваад дараа нь шахалт үзүүлсээр манай монгол улсын баруун хойд хэсгийн газар нутгаас тонон дээрэмдэж авсан .бидний шалгарсан гарамгай удирдагч хадамдаа өөрийн төрсөн буйраа өгсөн гашуун түүх бий

Зочин [59.153.114.248] 2024-11-12 22:10:21

Худлаа түүх. Хэзээ хаана хасаг улс гэж баййгаад монголтой хил нийлж байсан юм. Япон бол жийрэг гэхээсээ америкийн нөлөөлөлийн хагас гэх үү дээ. Ернь колони орон.

Зочин [203.164.246.3] 2024-11-12 15:43:40

Энэ япон ямар санаатай юу бичээд байнх Монголыг Казахтай Оростой муудалцуулж хагалах сонирхол баына гэж харлаа Хужаа нар японы санааг гүйцдэггүй гэж ярьдаг үнэн боллоо шүү Япон суплаачаа манай асуудал чамд хамаагүй шүү

Зочин [43.228.129.162] 2024-11-12 17:22:58

хуц чи

зочин [66.181.188.224] 2024-11-12 13:21:49

Ингээд хулгай хийчихээд гадаадад оргон зайлчихаад тэдний даалгавараар дотроос нь хагалан бутаргах аргыг сонгон гар утас ашиглуулан мөнгө өгч мэдрэл дутуу хүмүүсээр яриулах үймээн самуунд уриалж байгаа нь зөв биш Тэд төрд гараад юу ч хийхгүй түмэн олон нүдтэй

Сайхан худалаа түүх бнаа [103.57.92.143] 2024-11-12 13:11:01

Одоо болтол хойд солонгосын цэрэг курск мужд алагаа. Энэ бол барууны зохиосон үлгэр л дээ. Энэ хорвоод хэзээ хэзээ ч казак улс гэж байсангүй л дэ. Монгочууд казакстантай хил нийлж байсангүй. Одоогын. Халх монгол шүү. Тэрэнээс.монголын сүүлын эзэнт гүрэн. Зүүнгарын хаант улсын үед казакууд манай алват хараат байж татвар өгдөг байлаа.

Монгол [66.181.189.124] 2024-11-11 18:43:27

Хорвоод мөнхийн юм гэж үгүй Тухайн үёдээ монгол нь одоогийн хэт их гүрэн гэнчдээс ч илүү том хэт хэт их гүрэн байлаа, сүүлийн үёд үүссэн хэт их гүрнүүд бас л цаг хугацааны эрхэнд алга болноо Орос гүрэн задарнаа, хятад ч бас

Зочин [103.215.14.2] 2024-11-11 18:17:24

Жийрэг улсын зовлонг жинхэнэ утгаар нь амсагч бид бээр орших уу эс орших уу гэдэг сонголтын завсарт нэг их удахгүй биз ээ. Ур ухаан, зүрх зориг, шийдмэг алхам юунаас ч чухал блохыг өдөр бүр сануулсаар чимээгүйхэн алсарч байгаа ирээдүйг бид таамгаар зорином.

За болоод өг л дөө [103.57.92.143] 2024-11-12 13:12:16

Шал худал юманд итгэж тэнэгтэх хэрэггүй дээ

Зочин [103.57.95.11] 2024-11-11 14:18:56

Ээдрээтэй түүх

Зочин [43.228.129.162] 2024-11-12 17:23:19

тэнэгтээч


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.