Насанд хүрээгүй хүүхэд гэр бүлийн дундын өмчийн хамтран эзэмшигч байна
Гэр бүл салахдаа хүүхдэдээ дундын хөрөнгөөс ногдол хэсэг гаргуулахыг эс зөвшөөрч үүссэн маргаанийг шүүх дараах байдлаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нь дээрх шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.
Анхан шатны шүүх Хариуцагч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох 79,582,500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өөрийн төрсөн эгчид Худалдах-худалдан авах гэрээгээр 50,000,000 төгрөгөөр борлуулсан нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.22, 128.3-т зааснаар уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Тиймээс Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн үнийн ногдох хэсэг болох 26,509,500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн, ... орон сууцны зээлийн үлдэгдэл 7,355,534 төгрөг байсан ба хариуцагч нь орон сууцыг худалдсан мөнгөн хөрөнгийг өөртөө зарцуулаагүй буюу 57,355,534 төгрөгийн зээлийг орон сууц худалдсан мөнгөнөөс төлж барагдуулсан байх тул орон сууцны үнэ 79,582,500 төгрөгөөс зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 57,355,534 төгрөгийг хасаж, үлдэх 22,226,966 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө” гэж дүгнээд, үүнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг нь 22,226,966 : 3 = 7,408,988 төгрөг байх тул нэхэмжлэгч болон хүүхдэд нарт ногдох 14,817,977 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Худалдах-худалдан авах гэрээний нөгөө тал оролцоогүй байхад ...болон ...нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь алдаатай, түүнчлэн нэхэмжлэгч уг орон сууцнаас ногдох хэсгээ шаардсан байхад орон сууцыг нэхэмжлэгчид үлдээхээр шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийхэд маргааны зүйл болж буй орон сууц нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул орон сууцыг анх худалдан авсан үнэ 79,582,500 төгрөгийн хэмжээнд гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг тооцох нь зүйтэй.
Энэ хэмжээг гэр бүлийн гурван гишүүнд хуваахад нэг хүнд 26,527,500 төгрөг ногдож байгаа. Орон сууцыг бусдад худалдах үед ипотекийн зээлийн үлдэгдэл 57,355,000 төгрөгийг өртэй байсан ба энэ үүргийг гэр бүлийн насанд хүрсэн хоёр гишүүн буюу нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваахад талууд дундын хөрөнгө болон орон сууцны зээлийн тухайд харилцан өглөг, авлагагүй болно.
Харин насанд хүрээгүй гишүүн болох хүүхдэд ногдох 26,527,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д нийцнэ хэмээн шийдвэрлэжээ.

















.jpg)




















.jpg)



























ЗГ: Наадмаар нийт 10 хоног амрах эсэх асуудлыг хэлэлцэж байна
М.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой
Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь
Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг татаж авахыг Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд Г.Дамдинням нараас шаардаж байна
“Бор тээг”-ийн хулгай гүтгэлэг байж, гүтгүүлсэн Д.Амарбаясгаланг яаж цагаатгах вэ
Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна
АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МҮЭ-ийн холбооноос шаардлага хүргүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа