Т.Доржханд: Саудын Араб, Эмиратын компаниуд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаа илэрхийлсэн
Эрчим хүчний үндэсний хорооноос өнөөдөр (2024.12.10) мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд "Эрчим хүчний шинэчлэлийн талаар бодитой мэдээлэл өгье. УИХ-аар ирэх төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор зөрүүтэй мэдээлэл явж байна.
Нэгдүгээрт, Монгол Улс хамтарсан Засгийн газар байгуулсан. Гол зорилго нь 34 жил шийдэж чадаагүй томоохон асуудлуудаа шийдвэрлэх, эдийн засгийн төслүүдээ бодитой хэрэгжүүлж, реформ хийхээр бид хамтарсан.
Эдийн засгийн реформын суурь нь эрчим хүчний реформ. Эрчим хүчгүй бол хөгжил гэж байхгүй. Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Гэвч 34 жилийн хугацаанд эрчим хүчний шилжилт, реформ хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн.
Бид эрчим хүчний реформоо амжилттай үргэлжлүүлээд явж байна. Хүмүүс эрчим хүч экспортолно гэхээр эргэлздэг. Өөрсдийнхөө дотоод хэрэгцээг хангах нь илүү чухал биш үү гэдэг. Тэгвэл баяртай мэдээ дуулгая.
Монгол Улсын эрчим хүчний экспортын ажил эхлээд явж байна. Ерөнхий сайдын Саудын Араб, Эмират, Бахрейн улсуудад хийсэн айлчлал маш амжилттай болсон. Бид өчигдөр айлчлалаа дуусгаад ирж байна.
Энэ хүрээнд ногоон эрчим хүчний салбарт Саудын Арабын "Acwa power" компани, Эмиратын компани хөрөнгө оруулалт хийе гэдгээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болсон. Дэлхийн 10-т ордог тоглогчид хөрөнгө оруулахаар болж байна.
Эрчим хүчний шинэчлэлийг хамгийн амжилттай хийж байгаа улс бол Узбекистан. Тэнд "Acwa power" компани 16 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ компани манай улсад том хэмжээний хөрөнгө оруулалт хийе.
Худалдан авагч нь БНХАУ, Зүүн өмнөд Азийнхан байна. Тэгэхээр Хятадын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг хийе.
Хамтарсан байдлаар харилцан ойлголцлын санамж бичиг зурж, гэрээний ажил руу оръё гэдэг байдлаар тохирлоо. Энэ нь бид дотооддоо эрчим хүчээ хангаад зогсохгүй, экспортлох зорилт маань бодит ажил хэрэг болоод явж байна гэсэн үг.
Сарын өмнө бид Хятадын Засгийн газартай маш сайн яриа хэлэлцээ хийсэн. Хятадын Засгийн газартай Ерөнхий сайдын түвшний уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөдөлгөх сайн ойлголцолд хүрсэн.
Зээлжих зэрэглэл өссөн. Улс төрийн нөхцөл байдал тогтворжсон байгаа учраас гаднын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна. 2012 онд Монголыг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхож байсан үе буцаж ирж байна гэж ойлгож болно.
Үүнийг ашиглаж эрчим хүчний салбараас орлого олдог, уул уурхайтай өрсөлдөх дараагийн салбарыг бий болгохыг Засгийн газар зорьж ажиллаж байна. Үүнийхээ ард бид ажиллана. Гэтэл үүний ард зөрүүтэй мэдээллүүд гарч байна.
Эрчим хүчний шинэчлэлт хийх үндэсний хороог татан буулгая, хэвлэлийн албанд тэдэн төгрөг суулгасан байна гэх мэтчилэн мэдээлэл хөвөрч байна. Тиймээс энэ бүгдэд бодитой тайлбар өгөхөөр мэдээлэл хийлээ" гэв.
Мөн энэ үеэр Эрчим хүчний үндэсний хорооны Ажлын албаны дарга Л.Жамбаа "Үндэсний хорооноос ажлуудаа төлөвлөөд явж байна. Бид 2025 онд ямар ажил хийх гэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгье.
Эрчим хүчний тарифын шинэчлэлийн дараа дараагийн судалгааны том ажил хийх шаардлагатай байгаа. Тухайлбал, олон улсын зөвлөх үйлчилгээг авч ажиллах шаардлага байна. Эрчим хүчний хэрэглээний зах зээлийн чиглэлийн судалгаа хийнэ. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулна. Зардлыг бууруулна.
Эрчим хүчний компаниуд олон жилийн хугацаанд алдагдалтай ажилласан. Зарим компанийг олон нийтийн компани болгоно. Мэргэжлийн ТУЗ-тэй болгоно. 2027 оны сүүлч гэхэд 3-4 томоохон компани олон нийтийнх болно.
Эрчим хүчний шилжилт буюу ногоон эрчим хүч, нар, салхи, сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн дэмжих нь бүрхэг байгаа. Тиймээс бодлогыг тодорхой болгоно. Экспортын ажлыг урагшлуулна. Бодлого стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээ авна.
Дулаан болон цахилгааны тоолуур нэвтрүүлэх ТЭЗҮ боловсруулна. Эхний ээлжид 300 мянган айлд дулааны тоолуур суурилуулах тооцоо хийсэн. Нарийвчилсан суурь судалгаа хийнэ.
Эрчим хүчний мега төслийн хүрээнд тархмал эх үүсвэрт судалгаа хийж үзэхэд чанаргүй эрчим хүчтэй сум, орон нутгууд байна. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ. Хэвлэлийн зардал нь 1.5 тэрбум төгрөг байгаа юм" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ЭРЧИМ ХҮЧ... [202.179.26.237] 2024-12-11 16:23:19
НҮҮРСЭН ДАЛАЙН ХӨВӨӨНД ХӨЛДӨЖ ҮХЛЭЭ ГЭЧИХСЭН. АМЬТАНААС ЦАРАЙ АЛДАЖ СУУХ Ч ГЭЖ ...
Зочин [203.91.115.37] 2024-12-11 16:02:20
Сайн. Гэхдээ менежментийг гадны пүүсээр хийлгэе!
Бат [122.201.31.246] 2024-12-11 11:09:44
Бангладеш улсаас хөрөнгө оруулахгүй юм байхдаа
Зочин [103.212.119.193] 2024-12-11 08:51:04
Хаотар пиздаа мин хуцалгүй мөнгийг н аваад хурдан станцаа бариачээ
Зочин [202.21.100.210] 2024-12-11 07:41:57
Сэргээгдэх эрчим хүч 400-450 төг, ДЦС-3 130-140 төг, ДЦС-4 80-85 төг нэгдсэн системд нийлүүлж байна. Хөгжсөн болон нүүрс газны түүхий эдгүй улс оронд бол болж байдаг зүйл. Нүүрс, газрны асар их нөөцтэй өргөн уудам нутагтай манай оронд хэрэггүй зүйл. Зүгээр л мөнгө угаалт явагдаад дараа нь ард түмэн бидний үр хүүхдүүд дааж давашгүй өрөнд унана шүү.
Зочин [202.55.188.120] 2024-12-11 07:33:42
Дандаал гаднаас юм авах туслуулах тухай ярьж байх Өөрсдөө ёр нь юу хийдэг улс вэ Гуйлгачин сэтгэхүйтэй болчихсон
Toli [195.123.31.122] 2024-12-11 05:47:05
Mongol uls ööröö sanhuujuulaad, sain turshlagatai uls in firmeer öörsdöö hiigeech!!! Ulsin höröngö idej hulgailahaa bolchihwol, möngö n baina shuu dee
Зочин [202.126.89.161] 2024-12-11 00:37:41
Энэ хүн их зальтай худалч хулгайч хар золиг
Зочин [202.126.88.161] 2024-12-10 18:47:35
Ногоон эрчим хүч бол хоосон. Германыг хар
Хүн хог [66.181.188.205] 2024-12-10 17:56:58
Сонгончдын срнголтыг уландаа гишгэсэн МАН н эр эм алнуудын үс Бангладеш
Зочин [202.131.234.123] 2024-12-10 17:35:51
зүгээр ам шүү дээ. мурих боломж 100 шүү. битгий гадны хоол тосоод бай.
Зочин [202.72.245.121] 2024-12-10 17:24:56
Тоолуур шахахна, мөн тэзү гээд баахан мөнгө хусах нь.олон улсын зөвлөх үйлчилгээ гэж хичнээн тэрбум доллар хусах бол? энэ Дрржханд гээд австралийн аборигени шуналын тулам нөхөрт итгэлтгүй
altantsetseg [202.9.41.121] 2024-12-10 16:04:43
bas l urtawix bailgvi de ard tvmnii nuruun deer baaxan buugnvvlex baigvi de