Гааль, Татварыг нэгтгэж байна
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зарим газруудыг нэгтгэж байгаа юм. Тухайлбал Гааль, Татварыг нэгтгэж Гааль, Татварын Ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Улсын төсвийг төвлөрүүлдэг дээрхи хоёр гол байгууллагыг нэгтгэж Татварын Ерөнхий газрын байранд оруулах аж. Харин Гаалийн Ерөнхий газрын байрыг нээлттэй тендер зарлаж дуудлагаар худалдах юм байна. Гааль, Татварын Ерөнхий газрын хувьд ерөнхий нэг даргатай, асуудал эрхэлсэн гурван дэд даргатай байх аж. Мөн Улсын байцаагч нарын цалин ижил байх бөгөөд нэгдсэн нэг шатлалаар явах юм байна.
Хоёр байгууллагыг нэгтгэх ажлын хүрээнд Гаалийн Ерөнхий газраас 100 гаруй хүн Татварын Ерөнхий газраас 150 орчим хүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх албан бус мэдээлэл байна. Түүнчлэн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн Ерөнхий газартай нэгтгэх юм. Оны өмнө ҮСХ-ны ажилчид Улсын бүртгэлийн Ерөнхий газартай нэгдэж, хууль зүйн яамны харьяанд очихыг эсэргүүцэж байсан юм.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл