Бүх ерөнхий боловсролын сургууль орчин үеийн лабораторитой болно

Д.Тулга / Боловсрол

surguuliБоловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн жилүүдэд төрийн өмчийн 428 сургуульд орчин үеийн физик, химийн лаборатори олгосон. Тэгвэл цагаан сараас өмнө үлдсэн сургуулиудад байгалийн ухааны иж бүрэн лаборатори нийлүүлхээр бэлтгэл ажлаа хангажээ. Энэ нь хүүхэд бүрийг өөрөө бие даан хийж суралцах боломж олгох боловсролын чанарын шинэчлэлийн бас нэгэн зорилт юм.

Байгалийн ухааны хичээлийг самбар дээр бичсэн багшийн томъёог хуулж авсанаар гүйцэд сурахгүй. Тэд багшийн хэлж, зааж өгсөнийг өөрийн гараар туршиж үзэж байж илүү ойлгохоос гадна шинжлэх ухаанд дур сонирхолтой бүтээлч хүн болж төлөвшинө. Үүний хамгийн ойрын жишээ нь Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн хоёр сурагч байгалийн ухааны хичээлээрээ туршилт хийж өсвөр насныханд зориулсан саван, уруул өнгөлөгч зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч олон нийтэд танилцуулсан явдал юм.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000