Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн журам батлагдлаа

Д.Тулга / Эдийн засаг

oron suutsЗасгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгох журмыг баталлаа. Уг журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алсагдсан гурван дүүрэг, орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд таван хувийн хүүтэй зээл олгох юм байна.

Улмаар найман хувийн зээлд хамрагдчихаад байгаа 76 мянган өрх, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байр авсан иргэдийн зээлийг удахгүй таван хувь руу шилжүүлэхээр журамд заажээ. Таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журмын талаар Засгийн газар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Н.БАЯР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000