Голландад нисдэг автомашин худалдаалж эхэлжээ

Д.Тулга / Орон нутаг

Голландын “PAL-V” компани өөрсдийн угсарсан нисдэг автомашины хоёр загварыг худалдаанд гаргасан байна. Уг компани 2009 оноос нисдэг автомашин үйлдвэрлэх ажлаа эхлүүлж долоон жил гаруйн хугацаанд хөгжүүлсээр ирсэн талаар “Виста Ньюс”-т мэдээлжээ. 2012 онд анхны загвараа бэлэн болгож байсан бол 2017 онд PAL-V компанийнхан “Liberty Pioneer” болон “Liberty Sport” гэсэн хоёр загвартаа захиалга авч үйлдвэрлэж эхэлсэн байна. Нисдэг автомашин үйлдвэрлэгчдийн мэдээлснээр, тэдний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг бүрэн хангасан ажээ.

“PAL-V” компанийнхан захиалагчиддаа нисдэг автомашинаа 2018 оны сүүлээр хүлээлгэж өгөх юм байна. Компанийн ерөнхий захирал Роберт Дингемансын хэлснээр нисдэг автомашины гол зах зээл нь Хойд Америк болох нь. АНУ, Канад, Мексик брдон Бермудын арлаас нисдэг автомашинд олон хүн захиалга өгчээ. Нисдэг автомашин нь хоёр тонноос илүүгүй жинтэй цахилгаан хөдөлгүүртэй, цагт 200 км хүртэл хурдалж чадах аж. Шинжээчдийн үзэж буйгаар, 20-50 жилийн дараа нисдэг автомашин хүн бүрийн хэрэгцээг хангах бололтой.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:55:23

RNhIif http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.