А.Баасандорж: Үнсний сав, караокены удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон

Д.Тулга / Нүүр

sumoСумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж доод зиндааныхаа сумоч Такаинова А.Баасандоржийг зодож танхайрсан хэрэг сумо сонирхогчдыг талцуулаад байгаа билээ. Сумогийн холбооноос хальж, хуулийн байгууллагаар шалгагдаж буй уг хэргийн талаар Кёкшюзан Д.Батбаяр Японы хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгсөн. Тэрбээр Харүмафүжиг буруутгаж, Таканоиваг өмөөрсөн мэдээллийг Японы хэвлэлүүдэд өгсөн нь монголчуудын дургүйцлийг төрүүлээд байгаа. Таканоива Кёкүшюзан Д.Батбаяртай утсаар холбогдож, тэр өдөр яг юу болсон тухай ярьжээ. Үүнийг нь Кёкүшюзан өөрийнхөө фэйсбүүк пэйж хуудастаа оруулжээ.

-ТАКАНОИВАГИЙН ЯРИА-

Япон улсад одоо болж буй асуудлаар Таканоива над руу залгаж ийнхүү ярив. “Сайн байна уу, Батбаяр ах аа? Таныг Японд ирснийг би мэдэж байсан. Би юу болсон талаар танд үнэнээ хэлье. Дүү нь ахдаа бүх үнэнийг хэлье. Мэдээгээр Ёкозүна Харумафүжи аваргаас анхааруулга хийж ярьж байхад нь утсаар ярьж байсан гэж байгаа нь худлаа. Тэнд байсан хүмүүс бүгд ярьж байхад нь л утсаа жаахан оролдож байсан. Тэгсэн гэнэт Харүмафүжи аварга ойртож ирээд зодсон. Намайг үнсний сав, караокены удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон. Би хоёр гараараа толгойгоо хамгаалсан. Бараг 40-50 удаа цохисон байх аа. Шөнийн 01:00 цаг болж байсан учраас эмнэлэг явах боломжгүй байсан. Маргааш нь эмнэлэг явсан. Эмч намайг үзэж гайхаад, оёдол тавьсан.

Манай үсчин миний сүмогийн үсийг хүртэл засч чадахгүй байсан. Тэр явдал болсны дараа өрөөндөө буцаж ирэх үед толгой өвдөж, нэг талын чих юу ч сонсохгүй болчихсон. Одоо ч гэсэн муу сонсогдож байгаа. Их өвдөж байсан учраас, өвчин намдааж эм авсан. Арваннэгдүгээр сарын 2-нд толгой маш их өвдөж байсан учраас эмнэлэг явж толгой намдаах эм авсан. Арваннэгдүгээр сарын 4-нд дахиж эмнэлэгт үзүүлээд, 5-нд эмнэлэгт хэвтсэн. Тэр өдрөө ч гэсэн чих өвдөөд унтаж чадаагүй. Их өвдсөн учраас толгойны зураг авахуулсан. Эмчийн үзлэгээр толгой цуурсан гэсэн хариу гарсан.

Оякатагаасаа айж байсан учраас нууж байсан дээр нь энэ асуудлыг хэнд ч хэлэхгүй гэж бодсон боловч аргагүйн эрхэнд ояаката мэдэж, цагдаад өргөдөл өгсөн” гэж арваннэгдүгээр сарын 23-ны оройн 6 цагт над руу Таканоива ярилаа. Хоёулангаас нь над руу залгахыг хүссэн боловч өнөөдрийн байдлаар Таканоивагийн ярьсныг энд орууллаа” гэжээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000